БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Адуун чулууны уурхай хувьцаа эзэмшигчиддээ 378 саяыг өгнө

Дорнод аймгийн Адуунчулуун хувьцаат компанийн хувь нийлүүлэгчид хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хийсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар, компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ТУЗ-ийн дүгнэлт, 2017 оны үйлдвэрлэл явуулах ерөнхий төлөвлөгөө, ноогдол ашиг хувиарлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн компанийн тухай хуульд нийцүүлж, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгохдоо гуравны нэгийг хараат бус гишүүдээр бүрдүүлжээ. Хөрөнгийн биржийн тархалтын мэдээллээр, тус компанийн 3151304 энгийн хувьцаа 1180 хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг бөгөөд нэгж хувьцааны ханш 2700 орчим төгрөг байна. Хувьцаа эзэмшигчдийн дотор гадаадын иргэд ч байдаг юм байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотроос жил бүр тогтмол ноогдол ашиг хуваарилдаг 10 гаруй компани дотор Адуунчулуун хувьцаат компани дээгүүр ордог. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдлэж, жил бүр нэгж хувьцаанд ноогдох ашгаа нэмэгдүүлэхийг зорьдог гэж тус компанийн ТУЗ-ийн дарга М.Чинтотох ярьж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 оны нэгж хувьцааны ноогдол ашгийг 120 төгрөгөөр тогтож, 378,0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ хүртээх болжээ. Компанийн ерөнхий захирал Б.Шатар, хувьцаа эзэмшигч нартаа компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулахдаа, байгууллага, хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд, тайлангийн жилд эдийн засаг, санхүүгийн хувьд эерэг нааштай олон зүйл байгааг тэмдэглэхийн зэрэгцээ бүтээмж буурч, өртөг зардал өндөр байгааг онцлов.
Үүний зэрэгцээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам дүрэм мөрдөхгүй, мөрдүүлээгүйгээс үйлдвэрлэлийн осол, эрсдэлд хүрэхийг завдсан 18 удаагийн тохиолдол гарсан төдийгүй гүйцэтгэлийн хяналт сул, хувь хүний хариуцлагагүйн улмаас өнгөрсөн зун үйлдвэрлэлийн баазад гарсан их хэмжээний гал түймрийн улмаас 63,0 сая төгрөгийн хохирол учирч, хөрс хуулах, олборлох, борлуулалтын олон ажил үйлдвэрлэл бараг бүтэн сар шахам зогсож, компанийн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтэд ихээхэн сөргөөр нөлөөлснийг тэрээр, тайландаа онцгойлон шүүмжилжээ.

0 Сэтгэгдэл