“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
“Ногоон хэрэм” хөтөлбөр төсвийн гачаалд орж төлөвлөсөн ажлаа гүйцээсэнгүй

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цөлжилт газар авч буй. Цаг уурчдын судалгаанаас үзвэл Монгол орны уур амьсгал сүүлийн 10 жилд 4-5 орчим хэмээр дулаарсан гэдэг. Энэ нь цөлжилт үүсгэж хаврын улиралд шар шороон шуурга дэгддэг болсон билээ. Сүүлийн арван жилд Монгол оронд цөлжилт 3.4 дахин нэмэгджээ. Мөн доройтсон газар 5.4, бэлчээрийн даац 1.8 хувиар тус тус нэмэгдсэн тооцоо бий. Ийм учраас цөлжилтийг бууруулах зорилгоор Засгийн газраас 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Эдүгээ уг хөтөлбөрийн эхний үе шат хэрэгжиж хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж байна. Уг хөтөлбөрийн эхний ээлжинд 71 мянган га талбайд мод тарих ёстой. Гэвч үүнийхээ 12 хувь буюу 6000 гаруйд нь мод тарьжээ. Үүнд улсын төсвөөс гадна Солонгос улсын санхүүжилт дэмжлэг туслалцаа гол үүрэг гүйцэтгэжээ. Үүний шалтгаан нь улсын төсвийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэмжээнд хийгдэж чадахгүй байгаад оршино. Энэ талбайд тарьсан модны 67 хувь нь маш сайн ургажээ.
Хоёрдугаар үе шат нь 2015-2025 он хүртэл хэрэгжих учиртай. Энэ үед нийт 71 мянган га талбайд мод тарих юм. Гэтэл үүн дээр эхний үе шатанд мод тарьж чадаагүй талбайгаа мөн оруулан тооцох болоод байна. Ингэхээр “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр ирэх найман жилд 120 гаруй мянга га талбайд мод тарих шаардлага тулгарч байгаа юм. Энэ хөтөлбөрийн гуравдахь үе шат нь 2025-2035 он хүртэл хэрэгжих учиртай. Ингээд гучин жилд нийт 293 мянган га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл Монгол орны өмнөд хэсгийн зүүн урд талаас баруун хойд тал хүртэл нийт 3700 км газарт хамгаалалтын ойн зурвас байгуулна гэсэн үг юм. Хоёр хөрш ч бас цөлжилтийн эсрэг мод тарих, ногоон зурвас үүсгэх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тухайлбал, ОХУ 50, Хятад 70 жилийн хугацаанд хаана хаана хэчнээн га талбайд ногоон зурвас үүсгэхээ тодорхойлон хэрэгжүүлж байгаа аж. Харин манай улсын төсөв бүрдэхгүй илүү зардлаа танаж байгаа тул “Ногоон хэрэм” хөтөлбөрт зарцуулах хөрөнгө мөнгө байхгүй болжээ. Гагцхүү гадаадын тусламж дэмжлэгээс л горьдохоос өөр арга үлдээгүй байна.

0 Сэтгэгдэл