БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сурагчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг үе тэнгийн сургагч багш нар хүргэж байна

МЗХ, “Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг”, “Ү PEER” Олон улсын байгууллага, “Marie Stopes” Олон улсын байгууллага, ХӨСҮТ хамтран хэрэгжүүлж буй “Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төслийн эхний шат ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтаар явагдаж байгаа билээ.

Төслийн сургалтыг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Залуучуудын үе тэнгийн Боловсролын үндэсний сүлжээ “Y PEER” олон улсын байгууллагын сургагч багш нар явуулж байгаа юм. “Y Peer” Олон улсын байгууллага нь 2011 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор 23 салбартай, 1000 үе тэнийн сурагч, 250 үе тэнгийн сурагч багш, 10 үндэсний сурагч багштай үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэ долоо хоногийн сургалт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р сургуулиас эхэлсэн юм. Сургалтад тус сургуулийн ахлах ангийн 120 гаруй сурагчид хамрагдсан байна. Сургалт таван өртөөгөөр үргэлжилдэг бөгөөд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, бэлгэвч, үерхэл, нөхөрлөл гэсэн сэдвийн хүрээнд явагддаг юм. Сурагчдын хувьд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдээлэл дутмаг, буруу ташаа мэдээлэлтэй, хэн нэгнээс ам дамжсан мэдээлэлтэй байх нь элбэг байдаг гэдгийг сургагч багш нар хэллээ.
Дараагийн сургалт 4-р сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р сургууль, 4-р сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 31-р сургуулиудад зохиогдох юм.

0 Сэтгэгдэл