“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Говийн гайхамшигт 6” хагас жилийн уулзалт боллоо
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх арга хэмжээг 2016 оны есдүгээр сарын 15,16-нд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан билээ.

Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах байгууллагууд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, Хустайн байгалийн цогцолборт газар, Тахийн талын тахь нутагшуулах төв, Францын тахь хамгаалах холбоо, Говийн их дархан цаазат газрын “А” болон “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааныхан оролцсон юм.
Арга хэмжээний үеэр эрдэмтэн судлаачид дээрх зургаан амьтны ач холбогдол, үнэ цэнийг тус бүрт нь танилцуулсан бөгөөд “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөж амлалт авсан юм. Түүнчлэн “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтын талаар зөвлөлгөөнд оролцогчид олон нийтэд хандсан уриалга гаргасан билээ. Говийн ховор амьтдаа хамгаалахад чиглэсэн энэ арга хэмжээг дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгааг хэлэлцэх хагас жилийн уулзалт 2017 оны 4 сарын 18-нд боллоо.
Улаанбаатар зочид буудалд болсон энэ уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, “Говийн гайхамшигт 6”-г дэмжигч аймгуудын удирдлага, байгаль хамгаалах байгууллагууд оролцлоо. Энэ үеэр “Говийн гайхамшигт- 6” хийгдсэн ажлууд, цаашдын төлөвлөгөө, “Хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Эхийн голын Баянбүрдийг сэргээх” зэрэг сонирхолтой олон илтгэл тавигдсан юм.

Уулзалтаас гарсан үр дүн

- “Говийн гайхамшигт 6” санаачлагын хүрээнд гаргасан ажлын төлөвлөгөөний биелэлт, гарсан үр дүн, хийсэн ажлын тайланг хэлэлцэж, талууд нэгдсэн ойлголттой боллоо.
- Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд 6 зүйл амьтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж талууд хүлээн зөвшөөрөв. “Тахийн Талын Тунхаг” бичгийн эхний 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил буюу 2017 оны 9 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, цаашид урт хугацаанд анхаарал хандуулан гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл, санал гэсэн 2 үндсэн хэсэгтэй гаргасан.
- “Говийн гайхамшигт 6” санаачлагын 2-р зөвлөгөөн, форумыг Говийн Их дархан цаазат газрын А хэсэгт 9 сарын 15, 16-нд зохион байгуулахаар тогтсон бөгөөд зохион байгуулалтыг говь-алтай аймгийн ЗДТГ болон Байгаль орчны газар хариуцан гүйцэтгэхээр тогтсон.
0 Сэтгэгдэл