БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Агаарын темпратур уур амьсгалын дунджаас дулаарч, хуурайшилт нэмэгдэж байна

-Энэ сарын сүүлээр нийт нутгаар нойтон цас орох төлөвтэй байна-
Монгол оронд сүүлийн жилүүдэд агаарын темпратур уур амьсгалын дунджаас дулаарч, хур тунадас аажмаар буурсаар байгаа бөгөөд газар нутгийн байршил, улиралаасаа хамаарч өөр өөрөөр илэрч байгаа аж. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “Монгол орны нутгийн 2017 оны 4-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийн талаар Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр мэдээлэл өгөхдөө дурьдлаа.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд, Зуны улирлын агаарын температур 2,4..4,2С-аар дулаарч, хур тунадасны хэмжээ 8-10 хувиар буурч байна. Монголын нутгийн төв хэсгээр энэ дулааралтын эрчим, хур тунадасны бууралт хамгийн эрчимтэй байна. Монгол орны нутгаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд газар орчмын агаарын температур 2,24С дулаарч, хур тунадас аажмаар буурч байгаа бөгөөд дулааралт газар нутаг, улирлаар өөр байна. Дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар 1-12мм бороо хур тунадас орж, агаарын температур уур амьсгалын дунджаас дулаан, хуурайшилт их байгааг онцолсон юм.
Дөрөвдүгээр сарын 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22,26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23-24,27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи говь, тал хээрийн нутгаар 12-14м/с, говийн нутгаар зарим үед 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн агаарын температур 17,22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө +3..+8С шөнөдөө -6..-11С, говийн бүс нутгаар өдөртөө 11..+16С шөнөдөө 0..+5С, бусад нутгаар өдөртөө +6..+11С шөнөдөө -3..-8С байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17..+22С бусад нутгаар +11..+16С байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга мэдээлэлдээ дурдав.
Харин тавдугаар сард уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур уулархаг нутгаар +5..+10С, өмнөд говиор 15..+19С, бусад нутгаар +9..+15С, хур тунадас баруун ба говийн нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-30мм ордог. Энэ сард Монголын ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд сумдаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл