БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Британийн хэвлэл: Гагаринаас өмнө ЗХУ олон хүний амиар туршилт хийсэн
Юрий Гагарин бол зөвлөлтийн сансарт илгээсэн сансрын анхны нисэгч биш, үүний өмнө ЗХУ хэдэн арван нисэгчийг сансарт илгээн тэд нь бүгд амь үрэгдсэн гэж Британийн Daily Star хэвлэл бичсэн байна. 1961 оноос өмнө зөвлөлтийн сансарт илгээсэн нисэгчээс нэг нь ч эх дэлхийд эргэн ирээгүй гэж энд тэмдэглэжээ.
Сэтгүүлчид италийн радио сонирхогч ах дүү Жудики-Кордильовигийн сансарт амь үрэгдсэн зөвлөлтийн нисэгчдийн ярианы бичлэгийг эх сурвалж болгосон гэдгээ дурдсан байна.
Энэ бичлэгүүд дотор хөлөг нь агаарт биш харин газардах үедээ сүйрсэн эмэгтэй нисэгчийн яриа ч байгаа юм байна. Ослын үеэр тэр мээгтэй амь алджээ.
Тухайн үед АНУ болоод ЗХУ сансрын хөтөлбөрөөр ид өрсөлдөж байсан болохоор энэ талаар маш нууц байсан гэнэ. Гэхдээ л 1957 онд авсан эдгээр бичлэгүүд олны хүртээл болсон юм байна.
Британийн хэвлэлийн мэдээллээр бол 1959 онд сансрын амжилтгүй нислэгийн үеэр зөвлөлтийн Алексей Ледовский, Андрей Митьков, Сергей Шиборин, Мария Громова нар амь үрэгдсэн юм байна. Мөн Петр Долгов, Иван Качур, Алексей Грачев гэсэн хүмүүс ч амь алджээ.
Зөвлөлтийн сансрын нисэгчид сансрын хөтөлбөрийн анхны жилүүдэд үүний төлөө амиа өгч энэ нь нууц хэвээр үлдсэн гэж Сансрын бодлогын хүрээлэнгийн захирал Иван Моисеев ч баталж байна.
Юрий Гагарин бол зөвлөлтийн сансарт илгээсэн сансрын анхны нисэгч биш, үүний өмнө ЗХУ хэдэн арван нисэгчийг сансарт илгээн тэд нь бүгд амь үрэгдсэн гэж Британийн Daily Star хэвлэл бичсэн байна. 1961 оноос өмнө зөвлөлтийн сансарт илгээсэн нисэгчээс нэг нь ч эх дэлхийд эргэн ирээгүй гэж энд тэмдэглэжээ.Сэтгүүлчид италийн радио сонирхогч ах дүү Жудики-Кордильовигийн сансарт амь үрэгдсэн зөвлөлтийн нисэгчдийн ярианы бичлэгийг эх сурвалж болгосон гэдгээ дурдсан байна.

0 Сэтгэгдэл