Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Таны хүнсний IQ хэр байна вэ?

Ашигтай эрүүл хүнсний тухай, тэнцвэртэй хоолны дэглэмийг сонгох тал дээр та хэр мэдлэгтэй байна вэ? Өөрийгөө нэг сориод үзээрэй. Хоол хүнсний талаарх мэдлэгтээ илүү анхаарах шаардлага ч гарч магад шүү!
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний аль нь холимог өөхний ханаагүй хүчлийн “омега 3”-ыг агуулдаг вэ?
А. Загасны тослог сорт
Б. Авокадо
В. Чидун жимсний тос
Зөв хариулт: Яргай гэх мэт загасны тослог сортууд нь бидний организмд зайлшгүй шаардлагатай өөхний хүчил агуулдаг. Харин авокадо, чидун жимсний тос хэдийгээр тэдгээрт нэг ижил төрлийн ханаагүй тос /энэ нь сайн өөх тосны нэгэн төрөл/ байдаг ч гэсэн “омега 3”-ыг агуулаагүй байдаг. хэрвээ та загас ховор иддэг бол холимог амин дэм хэрэглэж байгаарай. Энэ нь организмын холимог ханаагүй өөхний хүчлүүдийн хэрэгцээ шаардлагыг нөхөн хангахад тусалдаг.
Цадах мэдрэмжийг танд дараах бүтээгдэхүүнүүд өгдөг. Үүнд:
А. Өөх тос
Б. Нүүрс ус
В. Уураг
Зөв хариулт: Тахианы мах, бусад амьтны өөхгүй хар мах, тослог багатай аарц, тараг зэрэг уургаар баялаг бүтээгдэхүүнүүд өлсгөлөнг илүү сайн дардаг.
Турахыг хүсч байгаа бол кофе, кофейнаас татгалзвал зохино.
А. Зөв
Б. Буруу
Зөв хариулт. Буруу. Хоолны дэг, биеийн тамирын дасгалыг кофейн агуулсан бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэвэл илүү үр нөлөөтэй болно. Жишээ нь, шинжлэх ухааны судалгаанд оролцсон гүйгч тамирчин дасгал хийхээсээ цагийн өмнө кофейн уусныхаа дараа илүү хол гүйж чаджээ. Кофег мэдээж эрүүл хүнс гэж үздэггүй. Гэхдээ энэ нь антиоксидантаар баялаг юм. Антиоксидант нь организмын эд эсийг хөнөөдөг хортой чөлөөт радикалуудаас хамгаалахаас гадна хорт хавдар, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал хэрэгтэй юм. Кофе нь какао, цай /ургамлын болон хар, ногоон/, тэр байтугай жимсгэнэ, хүнсний ногооноос ч илүү ашигтай байдаг аж. Харин үдээс өмнө хоёр аягаас хэтрүүлэлгүй ууж байвал зохимжтой.
Дарсан буюу хөлдөөсөн хүнсний ногоо, жимсгэнэ шинэ ногоо, жимсгэнийг бодоход амин дэмийг арай бага агуулсан байдаг.
А. Зөв Б. Буруу
Зөв хариулт: Буруу. Ингэж бэлтгэхийн тулд илүү сайн боловсорсон жимсгэнэ, хүнсний ногоог ашигладаг. Эдгээр нь тэр байтугай ногооноор нь зулгааж авсан дэлгүүр дотор “боловсорч гүйцсэн” жимсгэнэ, хүнсний ногоонуудыг бодоход илүү тэжээллэг бодисуудыг агуулсан байж болно.
Грейпфрутын шүүс жингээ хасахад тус болдог.
А. Зөв Б. Буруу
Зөв хариулт: Жингээ хасахад зориулагдсан аливаа хоолны дэгийн мөн чанар нь илчлэгээ шатаах бус аль болох илчлэг бага хэрэглэхэд оршино. Грейпфрут нь хэдийгээр амин дэмүүд /ялангуяа С амин дэм/, нүүрс усаар баялаг хэдий ч биеийн жинд нөлөөлөх ид шидийн нөлөөг нь нотлох баримт одоогоор гараагүй байна.
Бид хоолныхоо хэмжээг хэтрүүлснээс болоод жин нэмдэг.
А. Зөв Б. Буруу
Зөв хариулт: Буруу. Хооллолтын давтамж чухал биш, харин хоногт хэрэглэдэг илчлэгийн хэмжээ чухал байдаг. Дашрамд дурдахад, олон эмэгтэй өглөөний, өдрийн, оройн хоолуудыг заавал идэхээс гадна зууш идэж, тараг уухыг чухалчилдаг.
Эрүүл организмд өдөрт хэдий хэмжээний уураг шаарддаг вэ? /1 кг жин тус бүрт/
А. 0,8 гр Б. 2 гр В. 3 гр
Зөв хариулт: Булчингийнхаа тамирыг хэвээр хадгалж байхын тулд 1 кг жинд 0,8 гр уураг шаардагдана. 50 кг жинтэй бүсгүй өдөр бүхэн 40 гр уураг идэж байх ёстой. Эс тэгвэл булчин нь тамирдан сульддаг. Харин идэвхтэй хэв маягаар амьдардаг хүмүүсийн хувьд уурагны өдрийн хувь хэмжээг бага зэрэг нэмэгдүүлж болох юм. Тухайлбал, 50 кг жинтэй тамирчдад өдөрт 50-60 гр уураг хэрэглэж байхыг зөвлөе.

0 Сэтгэгдэл
Zochin
Чидун жимсний тосноос илүү рапсын тос Omega3 агуулдаг.
2017.04.19