Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор”
А.ЦАГААН
Ийм нэртэй хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хурлыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, 116 дугаар сургуулийн хараагүй багш нарын төлөөлөл хийсэн юм. Тэд Төрийн гурван өндөрлөгт хандаж хараагүй хүүхдүүдэд хайхарамжгүй хандаж байгаа БСШУС-ын сайдыг огцруулахыг шаардсан шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдэв.
Учир нь, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаа маш тааруу, чанартай боловсрол олгож чадахгүй байгаа талаар мөн хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх болон багш ажиллагсад, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөөч хэмээн БСШУС-ын сайдад удаа тараа хүсэлт тавьж байжээ. Гэвч БСШУСЯ энэ асуудалд хариу өгөөгүй, үл тоож байгаа учир тэд Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болсон нь энэ.
Шаардлагадаа:
1 Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоон басамжилж буй БСШУС-ын сайдыг нэн даруй огцруулах,
2 Бага дунд боловсролын тухай хуулийн 13-ын 3-т тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна гэж заасны дагуу Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх
3 Хараагүй хүүхдүүд чанартай боловсрол эшэмшихэд нэн тэргүүнд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичгийн хүртээмжийг сайжруулахад анхаарч, дорвитой арга хэмжээ авах
4 Асуудлаа мэддэггүй хараагүй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, сэтгэлгүй 116 дугаар сургуулийн өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэж бичсэн байна.
Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ний 12:00 цагаас өмнө өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Гэхдээ гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг МХҮХ хүлээхгүй бөгөөд УИХ, Засгийн газар хариуцах болно гэлээ.
116 дугаар сургуулийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшмээр байна, бид тэмцмээр байна гэж багш нартаа байнга шахуу хэлдэг аж. Тиймээс хүүхдүүдийнхээ өмнөөс асуудлыг нь шийдвэрлэхээр ийн хэвлэлийнхэнд хандсан гэдгээ ч тэд мөн хурлын үеэр хэлсэн юм.
А.ЦАГААНИйм нэртэй хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хурлыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, 116 дугаар сургуулийн хараагүй багш нарын төлөөлөл хийсэн юм. Тэд Төрийн гурван өндөрлөгт хандаж хараагүй хүүхдүүдэд хайхарамжгүй хандаж байгаа БСШУС-ын сайдыг огцруулахыг шаардсан шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдэв.

0 Сэтгэгдэл