БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Самарын нууц
Хэдэн арван төрлийн самар байдаг бөгөөд эдгээрээс олныг нь өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн бараг аль ч нутгаас худалдан авч болно. Анх зөвхөн нутгийн уугуул оршин суугчид л эдгээр самрыг амтархан иддэг байсаг бөгөөд ховор төрлийн сортуудыг тансаг идээ болгон гагцхүү ноёд хаадын ширээнд тавьдаг байжээ. Элдэв төрлийн самар хүртээмжтэй болсон учир, самрыг амтархан идэхээс татгалзахгүй байхыг харин бид уриалж байна. Бид танд хамгийн нэрд гарсан самруудыг танилцуулж байна.
Ногоон самар
Ангаахай самар /фисташка/ хэмээн нэрлэгддэг нь түүний хэлбэр дүрстэй холбоотой болов уу. Үнэндээ бол энэ нь яг самар биш, харин ангаахай самрын модны үрийн зөөлөн эдэд боловсордог яс юм. Дашрамд дурдахад, самрын чөмөг нь ногоон байх тусам илүү боловсорсон байдаг хэмээн үздэг. Шарсан болон давсалсан ангаахай самар нь шар айрагны маш сайн даруулга бөгөөд харин нимбэгний шүүсэнд хийсэн нь оргилуун дарс юмуу бусад дарсанд аятайхан тохирдог.
Хятад самар
Харин энэ нь газрын самар юм. Үнэндээ энэ нь буурцаг бөгөөд боловсрохдоо газарт нуугддаг юм. Чухамхүү Хятадаас Европт орж ирсэн учир түүнд ийм нэр өгсөн бөгөөд гэвч Бразил улсыг энэ самрын жинхэнэ эх орон нь гэж үздэг.
Нарийн боов үйлдвэрлэгчид газрын самарт маш дуртай бөгөөд талх барихад болон десертэд их хэрэглэдэг. Газрын самраас тусгай тос түүнчлэн бутербродын амттай нухаш хийдэг.
Вавилон самар
Энэ нь нарийн тансаг хоолны хорхойтнуудын дуртай грек самар буюу хушга юм. Энэ модны гайхалтай төгөл бүр Вавилоны цэцэрлэгүүдэд байжээ хэмээн түүхчид нотлодог. Грек самрыг янз бүрийн салатанд хийж, европ бяслаг болон жимс жимсгэнэтэй хольж амттай жигнэмэг десерт хийдэг.
Хаан самар
Бүх цаг үеийн туршид хаадын дуртай амттан байсан бүйлсийг /almond/ ингэж сүрлэг сайхнаар нэрлэдэг. Бүйлсийг жигнэмэгт хийдэг бөгөөд ингэхдээ бүйлс нь гурилыг бүрнээ орлох нь цөөнгүй байдаг. Энэ нь бүйлсний боов зэрэг гайхалтай амттаны гол бүрдэл хэсэг юм. Заримсндаа самрыг жишээ нь мах, загасны сүмсэнд хийдэг.
Шидэт самар
Жинхэнэ нэр нь шид модны самар. Хараал, аянга, тэр ч байтугай үхлээс хамгаалдаг гэсэн ид шидийн чанар энэ самарт байдаг гэж ярьцгаадаг. Нарийн боовны тогооч нар үүнийг сүмс, салат, мах, загасны мах болон ногооны шөлөнд, түүнчлэн талх барихад хийдэг. Энэ самрыг чихэр, шоколад зэрэг янз бүрийн амттанд мөн хийдэг.
Энэтхэг самар
Энэ нь угтаа кешью /cashew/ самар юм. Өөрийгөө самар мэтээр өнгөлөн овжин далдалдаг бөгөөд үнэндээ энэ нь яс юм. Самрын хальс нь гарт хортой иэдмхий тос агуулдаг. Тиймээс кешьюг хальстай нь огт худалддаггүй. Илүү тод үнэртэй болгохын тулд самрыг шарах шүүгээн дотор хадгалдаг. Кешьюг жимс жимсгэний болон ногооны салатанд хийдэг.

0 Сэтгэгдэл