БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Бүсгүй та насандаа тохируулан хооллоорой

Эмэгтэй хүний эрүүл мэнд, гоо сайхан байх нь зохистой тэнцвэртэй хооллолтоос тодорхой хэмжээнд хамааралтай. Залуу насны цог золбоо, эрч хүч энергээ хадгалахыг хүсвэл хоол тэжээлээ зөв сонгоорой.
20-30 НАСАНД
Хэрвээ бүсгүй чи 20 настай бол өөрийнхөө хоол тэжээлийн тухай санаашрахгүй байж болно. Энэ насанд тааралдсан бүхнийг бараг идэж болно гэсэн үг. Залуу нас нь илчлэг граммыг тооцоолох шаардлагагүйгээр гоё сайхан байдаг. 20-30 насны эмэгтэй бие махбодь хэзээ ч жирэмслэхэд бэлэн байдаг бөгөөд харин энэ нь бие махбодь чиний жинг хянаж, түүнийг хэвийн болгож зохицуулж байдгийн нууц юм. Энэ насанд хоолны дэг барих, хоол тэжээлийг хязгаарлах нь хортой. Хэрвээ чи нэг-хоёр килограмм нэмлээ ч, амралтын өдрүүдэд найз нартайгаа теннис тоглох, юмуу цанаар гулгаснаар энэ илүүдэл жингээс хялбар салж чадна. Хоолоо хэтэрхий хатуу хязгаарлах нь дааврын доголдолд оруулж болзошгүйг анхаараарай.
30-40 НАСАНД
Эмэгтэй хүн энэ заагийг давахдаа өөрийн эрүүл мэнд, бие гадаад байдалдаа ихээхэн санаа тавихад хүрдэг. 30 болон 40 насны хооронд дааврын байдал өөрчлөгддөг. Тиймээс чи өөрөө үүнийг хүлээлгүйгээр таргалж эхэлдэг. Үүнээс гадна өөх тос ихтэй хоол нь судсыг асуудалтай боолгож эхэлдэг. Тиймээс хоол хүнсээ хязгаарлаж сур. Өөхтэй мах болон шарсан мах идэхээс татгалз. Үүний оронд өөхгүй мах, хөнгөн загас тахиа, далайн гаралтай хоол ид. Шарах биш жигнэж бэлтгэж идвэл бүр илүү. Хооллох бүрт жимс ногоо заавал орох ёстойг анхаар. Ажлын хажуугаар явуут дундаа хооллох, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол идэхээс татгалз. 30-40 хүртэлх нас бол бид идэвхтэй ажиллаж, ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахих завгүй цаг үе. Гэхдээ л хоол хүнсэндээ нухацтай хандаарай. Ингэх нь дөч гарсны дараа бие тань бага хямрах боломж олгоно.
40 наснаас хойш
Амтат жүрж ахиухан зооглож байгаарай. Энэ жимс нь арьсыг илүү залуу болгож, булбарай зөөлөн байлгахад тусална. Жимс жимсгэнэ ногоо түлхүү идээрэй. Өдөр бүр аарц, европ бяслаг идэж, тараг иогурт, хоормог уух нь тустай. Айлд зочлон очихдоо ч баяраар ч маш амттай сайхан хоол байлаа ч их цадталаа бүү ид. Ганц удаа юм чинь гээд л цадталаа их идэх нь бие галбирт багагүй нөлөөдөг. Дашрамд зөвлөхөд Оросын алдарт жүжигчин Людмила Орлова 40 гарсан хойноо сайхан бие галбираа хадгалж, түүгээрээ бахархаж байхын тулд хааяа ганц зүсэм бялуу идэхийн тулд, шалан дээр нэг хайрцаг шүдэнз асгаад түүнийгээ хөлөө нугалахгүйгээр тонгойн түүж дууссаны дараа л өөртөө бялуу идэх зөвшөөрөл олгодог байсан гэдэг. Энэ нь өөрийн насны онцлогийг сайн мэддэгтэй нь холбоотой. Үнэхээр ч 40 наснаас хойш хөгшрөлтийн шинж тэмдэг нилээд нэмэгдэж эхний буурал үс, үрчлээгээр үүнийг мэдэж болно. Үүнээс гадна бодисын солилцоо удааширч, өөхний хуримтлал үүсч, харин булчингийн масс эсрэгээр буурч уян хатан байдлаа алддаг. Илүүдэл жингийн асуудал хурцаар тавигддаг. Иймээс хоолны дэглэм барих үе бишгүй тохиолдоно.
Жин нэмэгдэж байгааг мэдсэнээр түгшүүр зарлах хэрэггүй. Зүгээр л идэх хоолны хэмжээг өөрчил. Ямар ч хиам, бялуу, пончик хэрэггүй. Манайх шиг далайн хоол хүнс багатай оронд хааяа ч болов хоолны цэсэндээ загас, сам хорхой, хясаа оруулж байхыг хичээгээрэй. Жишээ нь, нэг атга хясаа нь цатгалан мэдрэмж төрүүлдэг бөгөөд аяга агшаасан будаа, улаан лооль нэмвэл ашигт чанар нь жлам нэмэгдэнэ. Далайн бүтээгдэхүүн нь ид шидийн нэмээр шинж чанартай бөгөөд хөгшрөх үйл явцыг удаашруулдаг. Үүний нэг тод жишээ нь Япончууд загасны мах ихээр зооглодог нь урт наслах нууцынх нь нэг гэдгийг ч нотолсон байдаг.

0 Сэтгэгдэл