Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хүнийг нас барсны дараа сүнс нь хаачдаг вэ

Хүмүн биеийг олж төрсөн нэгэн ертөнцийн мөнх бусыг олсны дараа сүнс нь хаачдаг вэ гэдэг асуулт тайлагдахгүй өнөө хүрсэн ч судлаачдын дунд маргаантай хэвээр. Үнэндээ талийгаач болоод эргэж төрсөн гэж байдаггүй болохоор яг тодорхой хариулт хаана ч байхгүй.

Библи болоод бусад шашны ном сударт янз янзаар бичиж, хүмүүс үүгээр л төсөөлөн зан үйл, ёслол үйлдэж ирсэн.
Гэхдээ л эрдэмтэн судлаачид үүнийг тайлах гэж хэдэн зууны турш оролдсоор ирж.
Тэдний үзэж байгаагаар бол хүн нас барна гэдэг бол сүнс нь биеэ орхихыг хэлнэ гэж байна.

Ингээд сүнс газар дэлхийд эргэн ирдэг гэнэ. Ийм болохоор талийгаачийн төрөл төрөгсөд сүнсийг энэ дэлхийд тайван амгалан байлгахын тулд шашны элдэв зан үйл ёслол үйлддэг.
Энэ нь 40 хоногийн хугацаанд сүнс амар тайван байгаад дараа нь хаашаа одохыг чиглүүлж өгдөг байна.

Гэхдээ сүнс тухайн хүний биеийг орхисон ч гэсэн энэ хугацаанд түүнтэй холбоотой байдаг гэнэ. Үүний дараа л диваажин руу юу сэвэл там руу юу гэдгээ шийдэж хэд хэдэн үе шатыг дамжин оддог байна.

Энэ нь нэгдэх, гуравдахь, ес дэх өдөр, тэгээд дөч дэх өдөр.
Хүнийг нас барсны дараа сүнс яадаг вэ гэдгийг мэдэхийн тулд дээрх өдөр тус бүрийг нарийвчлан мэдэх хэрэгтэй.

Эхний буюу нэг дэх өдөр бол юу болоод байгааг сүнс таньж мэдэх  өдөр гэнэ. Тухайн хүн амьд сэрүүн байхдаа сайн үйл бүтээж, сайн сайхан явсан бол сүнс нь түүнийг амьд сэрүүн байхад нь харж хамгаалж байсан сахиусан тэнгэрийн хамт тухайн хүний байнга явдаг байсан таатай газар, сайн үйл бүтээж байсан газруудаар нь явж байдаг гэнэ. Бас талийгаачийн биеийн дэргэд ч байж болно.

Гуравдахь өдөр хамгийн хариуцлагатай өдөр, энэ бол сүнс эрлэгийн элчийн өмнө очих өдөр. Энэ өдөр Эрлэгийн элч тухайн хүний сайн муу үйлийг тунгаан диваажин руу юу, эсвэл там руу илгээх эсэхээ шийднэ.

Дөч дэх өдрөө хүртэл хүний сүнс энэ шалгуурыг давах ёстой. Дөч дэх өдөр болоход тухайн хүн төрөл төрөгсөддөө эргэн дурсагдаж, гэр дэх эд зүйлсээ орхино.

Сүнсийг диваажинд очуулахын тулд буяны үйл гүйцтэгэх ёстой. Хэрвээ хүн амьд сэрүүндээ сайн сайхан үйлд бүтээж байсан бол түүний сүнс шууд диваажинд очно хэмээн paranormalnews.ru. сайтад бичжээ.
1 Сэтгэгдэл
Нас барсан
Хамгийн их уншсан