БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оросын гоо бүсгүй сэтгүүлч болох мөрөөдөлтэй
Н.БАТ
“Оросын гоо бүсгүй-2017” тэмцээний ялагчаар 21 настай Полина Попова тодорсон байна. Ялагч бүсгүй 3 сая рубль /120 сая төгрөг/, машин, Оросын улсыг “Дэлхийн гоо бүсгүй” болоод “Ертөнцийн сайхан бүсгүй” тэмцээнд төлөөлөх эрх авдаг. Свердовск мужийг төлөөлж оролцсон Полинагийн ард Москва хотоос оролцсон Ксения Александровна болон Башкир бүсгүй Альбина Ахтямова нар удаалжээ. Оросын гоо бүсгүй болсон Полина сэтгүүлч болох мөрөөдөлтэй, загвар өмсөгчөөр ажилладаг, уран зохиолын ном унших их дуртай гэнэ. Тэрээр интернэт санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан бөгөөд энэ үзүүлэлтээр түүнтэй дүйх өрсөлдөгч байгаагүй хэмээн шүүгчид хэлжээ.
Теннис тоглож, хятад хэл судалж, уран зохиолд шимтдэг Полина бүх дэлхийгээр аялахыг мөрөөддөг бөгөөд явсан газар бүрийнхээ тухай мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулах дуртай гэнэ.
Н.БАТ“Оросын гоо бүсгүй-2017” тэмцээний ялагчаар 21 настай Полина Попова тодорсон байна. Ялагч бүсгүй 3 сая рубль /120 сая төгрөг/, машин, Оросын улсыг “Дэлхийн гоо бүсгүй” болоод “Ертөнцийн сайхан бүсгүй” тэмцээнд төлөөлөх эрх авдаг. Свердовск мужийг төлөөлж оролцсон Полинагийн ард Москва хотоос оролцсон Ксения Александровна болон Башкир бүсгүй Альбина Ахтямова нар удаалжээ. Оросын гоо бүсгүй болсон Полина сэтгүүлч болох мөрөөдөлтэй, загвар өмсөгчөөр ажилладаг, уран зохиолын ном унших их дуртай гэнэ. Тэрээр интернэт санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан бөгөөд энэ үзүүлэлтээр түүнтэй дүйх өрсөлдөгч байгаагүй хэмээн шүүгчид хэлжээ.
Теннис тоглож, хятад хэл судалж, уран зохиолд шимтдэг Полина бүх дэлхийгээр аялахыг мөрөөддөг бөгөөд явсан газар бүрийнхээ тухай мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулах дуртай гэнэ.

0 Сэтгэгдэл
























