Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
Уоррен Баффет зургаан настай хүүхэд шиг хооллодог
"Time" сэтгүүл "Кока-Кола"-гийн ерөнхийлөгч асан Дон Кью-гийн дуртатгалд зориулан нийтлэл бичиж байгаа аж. Ингээд "Time” сэтгүүлийн редактор түүний хамгийн сайн найз, дэлхийн хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагч Уоррен Баффеттай утсаар холбогджээ. Тэд эхэндээ Дон Кью, Уоррен Баффет нарын нөхөрлөлийн талаар ярьж байгаад сүүлдээ Уоррен Баффетын наснаасаа залуу харагддаг нууцын талаар ярьсан байна. Уоррен Баффет өөрийн эрүүл саруул байгаагийнхаа нууц болох "Уоррен Баффетын хоолны дэглэмийн стратеги"-аа танилцуулсан байна. "Berkshire Hathaway"-ийн захирал тэрээр “Би өдөрт 2700 калори хоол иддэг. Үүний бараг дөрөвний нэг нь Кока-Кола байдаг. Өөрөөр хэлбэл би өдөрт таван лааз кола уудаг" хэмээн хэлсэн байна. Нэг лааз "Coke" 140 калори агуулдаг бөгөөд тэрээр өдөрт авах ёстой калорийнхаа 700-г нь коланаас авдаг аж. Тэгэхээр 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет хооллох зуршлынхаа улмаас хөрөнгийнхөө бараг 0.93 хувийг "Кока Кола"-д "өгдөг" болж таарч байгаа юм.

Тэрээр "Би өдөр гурван кола, шөнөдөө хоёр кола уудаг" гэжээ. Мөн тэрээр өглөөний цайндаа чипс буюу шарсан төмс иддэг, өдөрт заавал шоколадтай зайрмаг иддэг тухайгаа ч нуулгүй ярьсан байна. Редактор түүнээс "Таны хоолны дэглэм хүний өдөрт авах ёстой элсэн чихэр, давсны хэмжээнээс хэтэрсэн юм бишүү. Энэ чинь биед муу биз дээ" хэмээн асуухад "Хүнс, хоолноос шалтгаалсан нас баралт хэдэн настай хүмүүсийн дунд хамгийн бага байна гэдгийг би судалж үзсэн. Гэтэл зургаан настай хүүхдүүдийн дунд энэ төрлийн нас баралт хамгийн бага байсан. Тиймээс би зургаан настай хүүхдүүд шиг хооллодог. Миний хооллолт миний авч болох хамгийн найдвартай арга хэмжээ" хэмээн хэлсэн байна.
0 Сэтгэгдэл