Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар Засгийнн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Орон тооны бус дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, барилга, байгууламжийн хүртээмж, хэрэгцээ, тэдний шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах үүрэгтэй ажиллах нь. Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм байна.
Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм. Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар Засгийнн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Орон тооны бус дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, барилга, байгууламжийн хүртээмж, хэрэгцээ, тэдний шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах үүрэгтэй ажиллах нь. Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм байна. Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм. Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.
0 Сэтгэгдэл




















