БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Буу шиг мөчрөөр тоглосны нь төлөө 5 настай охиныг хичээлээс нь хөөжээ

Америкийн Умард Каролина мужийн нэгэн сургуулийн захиргаа таван настай охиныг сургуулийн нутаг дэвсгэрт буутай төстэй модоор тоглож байсны нь төлөө таван өдөр хичээлд суухыг нь хоригложээ.
Гуравдугаар сарын 24-ний өдөр таван настай Кэтлин Миллер охины ээжийг сургуулийн захиргаанаас нь дуудаж охины чинь зүй бус байдлын төлөө хичээлээс нь таван өдөр хөөлөө гэжээ.
Хэргийн учир нь хичээлийн завсарлагаар хүүхдүүд “Хаан хатан” болж тоглоцгоож. Кэтлин охин хааны гэр бүлийн хамгаалагч болж дайснуудыг шилтгээнээс хөөх ёстой байлаа. Охин тоглоомдоо итгээд газраас модны мөчир аван “дайснууд”-ыг буудаж тоглож.
Үүнийг нь харсан сургуулийн ажилтан тоглоомыг шууд зогсоон охиныг захиралдаа хүргэж, удаан хугацаагаар ярилцан “байцаагаад” тав хоног хичээлд суулгахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Сургуулийн удирдлага Хок ч охин буугаар буудаж байгаа мэтээр тоглосон нь сургуулийн дүрэм зөрчиж байгаа хэрэг гэсэн байна. “Манай сургуульд аюулд заналхийллийн ямар ч хэлбэрийг хориглодог. Сурагч, ажилтна хэн ч байсан ийм хэлбэр үзүүлэх нь юм бол бусад сурагчийн аюулгүй, тайван байдлын төлөө хичээлээс чөлөөлөх ёстой” гэж захирал хэлсэн байна.
Охины ээж Брэнди Миллер “Би сургуулийн захиргааны шийдвэр, тайлбарыг ойлгож байна. Манай дэлхийд ямар аймаар юм болж байгаа билээ дээ. Гэхдээ миний охины тухайд юу гэж ойлгох вэ. Тэр минь ямар ч муу юм хийгээгүй, зүгээр л тоглоомыг нь болиулаад өнгөрч болох байсан шүү дээ. Арай л хатуу хандсан юм биш үү” гэж ярьжээ. Тэрээр энэ асуудлыг эргэн харж, сургуулийн захиргаа охиноос уучлал гуйхгүй бол ангийнхан нь , багш нар нь түүнтэй тааруу харилцдаг болчихож мэднэ гэж гуйсан байна.

0 Сэтгэгдэл