96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ХАМГИЙН ҮНЭТЭЙ НОМ 30.8 САЯ АМ.ДОЛЛАР
Орчин үед бүх зүйл тоон технологид шилжиж, компьютержиж байгаа ч эртний, үнэ цэнэтэй, ховор ном зохиолд асар их мөнгө хаях хүн мундахгүй олон ажээ. Тэд дахин хэвлэгдсэн хуулбарыг нь биш хамгийн анхны эх хувилбарыг нь авах гэж үнэ хаядаг юм.
Дэлхийн хамгийн үнэтэй ном бол Леонардо ди Винчийн “Codex Leicester ” юм. Суут Леонардо да Винчи өөрийн олж мэдсэн шинжлэх ухааны нээлт, янз бүрийн туршилт судалгаагаа тэмдэглэн үлдээсэн нь хожим 30.8 сая ам.доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй номд тооцогдох болсон юм. Цор ганцхан хувь энэ номыг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс дуудлага худалдаагаар үнэ цохиж авсан нь энэ юм. “Codex Leicester”-ийн араас хамгийн үнэтэйд тооцогддог номуудыг жагсаавал:
2.”Gospels of Henry the Lion”- 20.1 сая ам.доллар /Генригийн номлол/
3. “Америкийн шувууд”-8.8 сая ам.доллар
4.Уильям Шекспирийн түүвэр зохиол –таван сая ам.доллар
5.”Traite des arbres fruitiers” -4.7 сая ам.доллар
6.”Geographia”-3.9 сая ам.доллар
7.”Арвангуравдугаар нэмэлт”-1.9 сая ам.доллар
8. “Атлас”- 781 мянган ам.доллар
“Генригийн номлол” бол Саксоны гүн Генригийн сургуулийг багтаасан 1188 онд гарсан ном юм. Гараар бичсэн 266 хуудастай энэ номны 50 хуудсыг алтан навчаар чимэглэсэн байдаг. Хамгийн үнэтэйгийн тоонд орсон дээрх номоос хамгийн хачирхалтай гэмээр нь “Traite des arbres fruitiers” хэмээх жимсний моднуудын тухай бүрэн мэдээлэл агуулсан ном юм. XVIII зуунд гаргасан энэ номын зураг чимэглэл болон хэвлэлт нь онцгой учир ийм өндөр үнэ хүрчээ.
Орчин үед бүх зүйл тоон технологид шилжиж, компьютержиж байгаа ч эртний, үнэ цэнэтэй, ховор ном зохиолд асар их мөнгө хаях хүн мундахгүй олон ажээ. Тэд дахин хэвлэгдсэн хуулбарыг нь биш хамгийн анхны эх хувилбарыг нь авах гэж үнэ хаядаг юм. Дэлхийн хамгийн үнэтэй ном бол Леонардо ди Винчийн “Codex Leicester ” юм. Суут Леонардо да Винчи өөрийн олж мэдсэн шинжлэх ухааны нээлт, янз бүрийн туршилт судалгаагаа тэмдэглэн үлдээсэн нь хожим 30.8 сая ам.доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй номд тооцогдох болсон юм. Цор ганцхан хувь энэ номыг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс дуудлага худалдаагаар үнэ цохиж авсан нь энэ юм. “Codex Leicester”-ийн араас хамгийн үнэтэйд тооцогддог номуудыг жагсаавал:
2.”Gospels of Henry the Lion”- 20.1 сая ам.доллар /Генригийн номлол/3. “Америкийн шувууд”-8.8 сая ам.доллар

0 Сэтгэгдэл