БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ЭЕШ өгөх залуусаас гурван хичээлээр сорил авна
Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон нэг өөрчлөлт нь монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдэд сонсох чадварын даалгавар нэмэгдсэн байгаа. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтад ямар ч босго оноо байхгүй болсноос гадна нэг ангийн хүүхдүүд нэг и-мэйл хаягаар бүртгүүлдэг байсныг нь болиулсан. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхэд зөвхөн өөрийн хаягаар л бүртгүүлнэ гэсэн үг юм.
ЭЕШ-тай, бүртгэлтэй холбоотой олон асуулт хүүхэд залуусын дунд байдаг болохоор Боловсролын үнэлгээний төвийнхөн БСШУСЯ-ны харьяа “Шинэ Эрин” лаборатори сургуулийн байранд ирэх сарын 1-нд ЭЕШ өгөх гэж байгаа залууст зориулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх бөгөөд бүртгүүлэхдээ өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх, хичээл сонголтоо хийх бол төлбөрийн мөнгөтэй байх шаардлагатай аж. Мөн өмнөх оны төгсөгч бол Бүрэн дунд боловсролын гэрчилгээнийхээ дугаарыг мэдэж байх ёстой гэнэ.
Өдөрлөгийн үеэр ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өргөдөл гомдол, хүлээн авч шийдвэрлэх нь. Түүнчлэн мэргэжил сонголтын талаар уулзалт, зөвлөлгөөн хийж, ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалт авах аж. Энэ удаад гурван хичээлээр авах бөгөөд ямар хичээлээр авахаар болсноо нууцалж байгаа юм байна.
Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. ЭЕШ-т орох хүүхэд залуусыг бүртгэх ажил ирэх дөрөвдүгээр сарын 14-нд дуусна.
Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон нэг өөрчлөлт нь монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдэд сонсох чадварын даалгавар нэмэгдсэн байгаа. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтад ямар ч босго оноо байхгүй болсноос гадна нэг ангийн хүүхдүүд нэг и-мэйл хаягаар бүртгүүлдэг байсныг нь болиулсан. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхэд зөвхөн өөрийн хаягаар л бүртгүүлнэ гэсэн үг юм.ЭЕШ-тай, бүртгэлтэй холбоотой олон асуулт хүүхэд залуусын дунд байдаг болохоор Боловсролын үнэлгээний төвийнхөн БСШУСЯ-ны харьяа “Шинэ Эрин” лаборатори сургуулийн байранд ирэх сарын 1-нд ЭЕШ өгөх гэж байгаа залууст зориулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх бөгөөд бүртгүүлэхдээ өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх, хичээл сонголтоо хийх бол төлбөрийн мөнгөтэй байх шаардлагатай аж. Мөн өмнөх оны төгсөгч бол Бүрэн дунд боловсролын гэрчилгээнийхээ дугаарыг мэдэж байх ёстой гэнэ.
Өдөрлөгийн үеэр ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өргөдөл гомдол, хүлээн авч шийдвэрлэх нь. Түүнчлэн мэргэжил сонголтын талаар уулзалт, зөвлөлгөөн хийж, ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалт авах аж. Энэ удаад гурван хичээлээр авах бөгөөд ямар хичээлээр авахаар болсноо нууцалж байгаа юм байна.
Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. ЭЕШ-т орох хүүхэд залуусыг бүртгэх ажил ирэх дөрөвдүгээр сарын 14-нд дуусна.
0 Сэтгэгдэл
























