БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Чингисийн хүүхдүүд” кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авчээ
Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авчээ. Өмнө нь “Бодлын хулгайч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг олон киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг энэхүү киноны зураглаачаар ажилласан бол “Монгол фильм” группын найруулагч Д.Золбаяр ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.
Ийнхүү АНУ-д албан ёсны эрхтэйгээр гаргах болсон баярт мэдээг Д.Ангараг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох "General Audiences" буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадлаа. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана гэдэг киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй юм.
Moana, Sing, Zootopia зэрэг алдартай хүүхэлдэйн кинонууд хүртэл "PG" буюу "Эцэг Эхийн Зөвшөөрөлтэйгээр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн Beauty and the Beast, 1994 оны The Lion King, 2001 оны Monsters, Inc, 2003 оны Finding Nemo зэрэг цөөн хэдэн кино"G" ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, budget-аа хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг.
Ямартай ч Монголын анхны "G" ангилал авсан кино болж энэ хүнд давааг давж чадлаа. "G" ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна гэсэн үг” хэмээн бичсэн баайсан юм.
Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авчээ. Өмнө нь “Бодлын хулгайч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг олон киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг энэхүү киноны зураглаачаар ажилласан бол “Монгол фильм” группын найруулагч Д.Золбаяр ерөнхий найруулагчаар нь ажилласан юм. Ийнхүү АНУ-д албан ёсны эрхтэйгээр гаргах болсон баярт мэдээг Д.Ангараг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох "General Audiences" буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадлаа. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана гэдэг киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй юм.

0 Сэтгэгдэл