УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Германы эрдэмтэд дэлхийд хамгийн том “Хиймэл нар” бүтээлээ

Германы эрдэмтэд манай дэлхийн хамгийн том “Хиймэл нар” бүтээлээ гэж The Guardian хэвлэл мэдээллээ.
Энэ том “нар”-ыг Кельнээс 50 км зайд байдаг сансрын судалгааны төвд бүтээсэн нь ердийн гэрэлтүүлгээс 10 мянга дахин их гэрэл гаргах чадалтай 149 прожетороос бүрдсэн юм байна. Энэ бүх гэрлийг ганцхан цэгт тусгах юм бол Цельсийн 3,5 мянган градус дулаан төвлөрүүлэх гэнэ.
Энэ гэрлийг асаасан өрөөнд орох юм бол хүн шууд л шатаж нүүрс болно” гэж тус төвийн захирал Бернер Хоффшмидт хэлжээ.
Туршилтын гол зорилго нь устөрөгчийн түлш гарган авахын тулд нарны эрчим хүчийг их хэмжээгээр гарган авах л юм байна. Энэ их гэрэл, энергийн тусламжтайгаар уснаас ус төрөгчийг ялган авч, цаашлаад онгоц, автомашины түлш үйлдвэрлэхэд ашиглах явдал гэнэ.
Хүн төрөлхтөн нүүрс хүчлийн хий ялгаруулж агаар бохирдуулдаггүй түлш хайж байгаа өнөө үед энэ бас нэг алхам, ус төрөгч бол үүний нэг хувилбар гэж Төслийн удирдагч нь хэлсэн байна. Гэхдээ бүх хүн рөрөлхтнийг ийм түлшээр хангахын тулд хэдэн тэр бум тонн ус, асар их эрчим хүч шаардлагатай юм.

0 Сэтгэгдэл