БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Бенжамин Жонс Д.Нацагдорж хамбын тухай кино хийхээр Монголд иржээ
Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Манба Дацан хийдийн хамба лам, Билгүүн номч, Хүний гавьяат эмч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд иржээ.

Тэрээр өмнө нь манай улсад өнгөрөгч оны арванхоёрдугаар сард ирж Д.Нацагдорж хамба ламтай уулзан, киногоо хэрхэн хийх талаар ярилцаад буцсан байдаг. Баримтат киногоороо алдартай тэрээр “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээхээр зорьж буй бөгөөд энэхүү цуврал уран бүтээлийнхээ хүрээнд Д.Нацагдорж хамба ламын тухай хөрөг баримтат кино бүтээхээр болсон нь энэ. Киноны туслах найруулагчаар сүүлийн 40 гаруй жил бариа засал, уламжлалт анагаах ухаан, уламжлалт ёс, эрдэм шинжилгээ судалгааны болон урлагийн салбарт ажиллаж байгаа Константин Павлидис ажиллах юм байна.
Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртэж байжээ. Тэрээр “Уламжлалт анагаах ухаан сонин”-д өгсөн ярилцлагадаа “Нөлөө бүхий хүмүүсийн талаар кино хийхээр ярилцаж байтал миний хамтрагч Константин Павлидис Д.Нацагдорж хамба ламын талаар зарим мэдээлэл өгсөн юм. Тэрээр Д.Нацагдорж хамба ламыг 10-аад жилийн өмнө Лондонд зочилж байхад нь анх танилцсан юм билээ. Дараа нь Константин эхнэрийнхээ хамт Монгол Улсад ирж байсан. Түүний Хамба ламын талаар надад ярьсан нь миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг маань маш ихээр татсан. Тиймээс энэ талаар сонсоод гайхамшигтай кино хийе гэсэн санаа төрсөн.
Энэхүү баримтат киногоор Д.Нацагдорж хамба ламын амьдрал, ажлын бодит тусгалаар дамжуулан олон зүйлийг үзүүлэх болно. Мөн Хамба ламын амьдрал, ажилтай холбоотой хүмүүсийг оролцуулна. Хамба ламын нүдээр соёлын олон үйл ажиллагаа, уламжлалыг харж, тэдгээрийн гэрч болно. Бид Хамба ламын төрсөн нутагт зочилж, нүүдэлчин хүмүүстэй уулзаж, тэдний аж байдлыг кинондоо тусгахыг зорьж байгаа” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл