Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбатыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хяналтын салбар хорооны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 04 тоот тогтоолоор П.Эрдэнэбатыг “Улс төрийн болон намын сонгуульт албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй” байх шийтгэлтэй байх тул Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.
Энэхүү тогтоол нь АН-ын гишүүний хариуцлагын журмын 3.1.2 Шийтгэлийг дэс дараалан ногдуулах, /Өмнө нь ямар нэг шийтгэл байхгүй/ 3.10 Ардчилсан Намын гишүүн өөрт нь хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах хуралд биечлэн оролцох эрхтэй, /Шийтгэл ногдуулах талаар намын гишүүнд мэдээлэл өгөөгүй/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Намын гишүүнд өөрт нь ч мэдэгдээгүй, тийм учир шалтгаан ч байхгүй байхад зориудаар ийм шийдвэр гаргасан нь АН-ын гишүүний сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл болж байгаа юм.
Мөн Хан-Уул дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр ч дүрмийн бус үйлдэл болжээ. Үүнээс үзэхэд АН-ын шинэчлэл нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, гишүүдийнхээ сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, талцуулсан, нэр төдий үйл явц болж байна гэж жирийн гишүүд ихээхэн бухимдалтай байна.

0 Сэтгэгдэл