БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
С.Батцоож: Асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно
Өнгөрсөн сард МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон чанартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаагаа болон оюутны тоо буурсан, энэ нь сургалтын чанарт анхаарахгүй байгаатай холбоотой гэх гомдлоо БСШУС-ын сайд Ж.Батсуурьт танилцуулсан. Тухайн үед ирэх сард буюу гуравдугаар сарын 3-нд үүсээд байгаа нөхцөлийг хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох талаар хариу мэдэгдэнэ гэж байсан ч өнөөг хэр нь хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс тус Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.
Тэд сургуулийнхаа захирлыг 90 орчим оюутны сургалтын төлбөр болох 172 сая төгрөгийг зөв зохистой зарцуулж сургалтын орчныг сайжруулж болох байсан ч жип машин авсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Мөн боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагыг хэт улстөржүүлж байна. Манай сургуулийн нийт багш, ажилчдын 48 хувийг багш нар, 52 хувийг АН-ын захиалгаар томилогдсон захиргааны ажилтнууд эзлэдэг гэж байлаа.
Энэ үеэр МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Батцоож “Бид БСШУС-ын сайдад дахин албан шаардлага хүргүүлсэн. Өмнө нь өгсөн албан бичгийнхээ хариуг нэхэж байгаа нь энэ. Бусад их сургуулиудын асуудлыг авч хэлэлцээд хариуг нь өгчихсөн байна. Ганцхан манай сургуулийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаад гайхаж байна. Тиймээс асуудлаа хурдан шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүллээ. Хэрвээ асуудлыг даруй шийдвэрлэж өгөхгүй хойрго хандаад байвал тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно.
Манай үйлдвэрчний эвлэл ямар нэгэн намын харьяалалгүй. Нам бус байгууллага. Тиймээс биднийг улстөржиж байна гэж хардах хэрэггүй. Ямартай ч шаардлагатай гэж үзэж байгаа бол сургуулийн удирдлагуудыг солих, шаардлагагүй гэж үзэж буй бол даруй ажлыг нь хийлгэж санхүүгийн эрхийг нээлгэж өгөөч ээ гэж л хүсээд байгаа юм” гэлээ.
Өнгөрсөн сард МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон чанартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаагаа болон оюутны тоо буурсан, энэ нь сургалтын чанарт анхаарахгүй байгаатай холбоотой гэх гомдлоо БСШУС-ын сайд Ж.Батсуурьт танилцуулсан. Тухайн үед ирэх сард буюу гуравдугаар сарын 3-нд үүсээд байгаа нөхцөлийг хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох талаар хариу мэдэгдэнэ гэж байсан ч өнөөг хэр нь хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс тус Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өнөөдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд сургуулийнхаа захирлыг 90 орчим оюутны сургалтын төлбөр болох 172 сая төгрөгийг зөв зохистой зарцуулж сургалтын орчныг сайжруулж болох байсан ч жип машин авсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Мөн боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагыг хэт улстөржүүлж байна. Манай сургуулийн нийт багш, ажилчдын 48 хувийг багш нар, 52 хувийг АН-ын захиалгаар томилогдсон захиргааны ажилтнууд эзлэдэг гэж байлаа.
Энэ үеэр МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Батцоож “Бид БСШУС-ын сайдад дахин албан шаардлага хүргүүлсэн. Өмнө нь өгсөн албан бичгийнхээ хариуг нэхэж байгаа нь энэ. Бусад их сургуулиудын асуудлыг авч хэлэлцээд хариуг нь өгчихсөн байна. Ганцхан манай сургуулийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаад гайхаж байна. Тиймээс асуудлаа хурдан шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүллээ. Хэрвээ асуудлыг даруй шийдвэрлэж өгөхгүй хойрго хандаад байвал тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно.
Манай үйлдвэрчний эвлэл ямар нэгэн намын харьяалалгүй. Нам бус байгууллага. Тиймээс биднийг улстөржиж байна гэж хардах хэрэггүй. Ямартай ч шаардлагатай гэж үзэж байгаа бол сургуулийн удирдлагуудыг солих, шаардлагагүй гэж үзэж буй бол даруй ажлыг нь хийлгэж санхүүгийн эрхийг нээлгэж өгөөч ээ гэж л хүсээд байгаа юм” гэлээ.
0 Сэтгэгдэл
зочин
энэ нөхөр сургуулийнхаа өөдлөж дэгжиж байгааг олж хардаггүй юм байна улс төржжөөгүй гэж хэлээд улс төржих юм дааа хамт олон нь удирдлагаа хэвээр нь байлгаад урагшилах хүсэлтэй байгаа нь чиний хаагуур нь өнгөрдөг байнаа
2017.03.16
























