Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хонгконгод Монголын киноныхон бүтээлээ танилцуулна
"Хонгконгийн кино маркет" энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний томоохон кино үзэсгэлэн, худалдаа, танилцуулгын тоонд зүй ёсоор ордог, азидаа тэргүүлэгч нь юм.
Энэхүү маркетад олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүнд бүхий дистербьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг юм.
Хонгконгийн кино маркетад  олон улсын 7000 гаруй оролцогч хүрэлцэн ирэх бөгөөд 300 гаруй мэргэжилийн дистербьютер компани улс улсаа төлөөлөн кино уран бүтээлүүдээ танилцуулах юм.

Монголоос “Дижитал Агуулга” ХХК нь энэхүү кино маркетад Монгол улсаа төлөөлөн 3 дахь удаагаа оролцож, 2017, 2018 онд олон улсын мэргэжлийн компаниудтай хамтран хийх 14 кино төсөл,  2017 онд нээлтээ хийсэн 3 кино, 2017 оноос өмнөх 70 гаруй уран сайхны кино, 20 гаран баримтат кино, 2 телевизийн олон ангит киног албан ёсны эрхтэйгээр олон улсын зах зээл дээр танилцуулахаар оролцож байна.

Энэхүү кино маркет нь 2017 оны 03 дугаар сарын 13-16 хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд 70 гаруй хурал семинар зөвөлгөөн болох нь
. Жишээлбэл,
    “Хятадын кино салбарын ирээдүйн чиг хандлага” хурал
    Япон, Хонгконгийн хамтын ажиллагааны семинар /японд зураг авалт хийх боломжтой хамгийн шилдэг газруудыг санал болгох/
    Кино салбар дахь олон улсын хамтын ажиллагаа /Хятадын Засгийн газрын тусламжаар кино хийх тухай/
    “Евро Азийн хэвлэл мэдээлэл, телевизийн салбар дахь шинэ боломжууд” хүлээн авалт
    Интернэт нь шоу бизнесийг хөгжүүлэх боломж уу? Эсвэл шалгуур уу? Хурал
    Оскарын шагналт “Moon Light” УСК-ны туслах продюсер Mr Andrew Hevia кино уран бүтээлчидтэй туршлага хуваалцах уулзалт гэх мэт олон арга хэмжээ болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан