Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АН-ын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөгч 3 саяын дэнчин төлнө
Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг анхан шатны гишүүдийн саналаар сонгох сонгууль эхэлж буй юм. Намын даргын сонгуулийн өмнө бүх гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулсан ч энэ бүртгэлээс хоцорсон нь гишүүдийн шинэчилсэн бүртгэлд энэ үеэр хамрагдах боломжтой юм.
Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал багтана. Сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцоно.
Тухайлбал, ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх гэнэ. Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна.
Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 11-ний өдрөөр дуусгавар болно.

0 Сэтгэгдэл