Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Т.Аюурсайхан “санасандаа хүрэв”
Б.БИЛГҮҮН
Төв банкны үйл ажиллагааг шүүмжилж, төгрөгийн ханш унасан нь Монголбанкны муу ажилласны үр дүн гэж шүүмжилдэг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр Монголбанкинд шалгалт оруулах тухай мэдээлэл хийв.
Гэхдээ энэ шалгалт нь одоогийн Монголбанкны үйл ажиллагаанд нь хамаагүй бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг өчигдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Монголбанкинд шалгалт хийнэ.
Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авсан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон банкнаас санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ, алдагдал зэргийг судлахаар болжээ. Энэ талаар Т.Аюурсайхан “Монголбанкны алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурлаа.
Төгрөгийн худалдан авах чадвар буурах тусам ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгах ёстой” гэлээ. Ажлын хэсэг шалгалтын явцыг тухай бүрт нь мэдээлэх юм байна.
Б.БИЛГҮҮНТөв банкны үйл ажиллагааг шүүмжилж, төгрөгийн ханш унасан нь Монголбанкны муу ажилласны үр дүн гэж шүүмжилдэг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр Монголбанкинд шалгалт оруулах тухай мэдээлэл хийв.

0 Сэтгэгдэл