Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Утаа түгжрэлийг шийдэх шинэлэг шийдэл

Autolib’ нь Парис хотыг хамарсан өөртөө үйлчлэх цахилгаан машины үйлчилгээ юм. Францын тээвэр, аж үйлдвэрийн томоохон групп Болоре (Bollorée)-н Blue Car буюу “Цэнхэр машин нь цахилгаан мотортой тул бичил бодис, утаа, хий ялгаруулдаггүй байгаль орчинд ээлтэй машин тус үйлчилгээнд явдаг.

2011 онд санаачлагдаж, 2016 оны 7-р сард батлагдсанаар Парис хотын 97 дүүрэгт 1100 авто тээврийн зогсоолд 4000 машин түрээсийн үйлчилгээнд гарсан бөгөөд энэ нь 36 361 ердийн машины хөдөлгөөныг буурулах төдийгүй бохирдуулагч тээврийн хэрэгсэл жилд 165 сая км замыг туулахтай тэнцэж байгаа юм. Ингэснээр агаарыг бага бохирдуулахаас гадна замын түгжрэлийг багасгана. Autolib’-ийн түрээсийн өөртөө үйлчлэх үйлчилгээ нь машины үйлчилгээ нь 7 хоногийн 24 цагийн турш нээлттэй байна.
Машины зарим техник үзүүлэлтээс дурдвал 3.65 метрийн урт, 1.70 метр өргөн, 1.61 метрийн өндөртэй, 1120 килограмм жинтэй, хөдөлгүүрийн дээд багтаамж 50 киловатт, хөнгөн цагаан, гангаар хийгдсэн. Хурдны дээд хэмжээ 130 км/ цаг.

Autolib’ 1 жилийн хугацаатай түр хэрэглээнд зориулсан түрээсийн үйлчилгээ.
Autolib’ Premium 1 жилийн хугацаатай хамгийн доод үнийг санал болгосон түрээсийн үйлчилгээ гэсэн 2 төрлийн үйлчилгээ санал болгож байгаа.
Сард 10 евро төлөөд 7 хоногт 24 цагийн турш авах боломжтой. 20 минут ашиглах үнэ нь 4.66 евро. Жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, нэрийн тэмдэгтэй байхал л хангалттайгаас гадна захиалга өгөх боломжтой юм байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/FMCCI/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан