БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
А.Жоли: Бид нэг гэр бүл хэвээрээ

Б.СЭВЖИДМАА
Анжелина Жоли нөхрөөсөө салснаас хойш анх удаа хэвлэлд ам нээлээ. Гэр бүлийн салалт нь дэлхийгээр нэг шуугиан дэгдээсний дараа олны өмнө гарахаа больж, хагас жил шахам нам гүм байсан Холливудын од киноны ажилдаа оржээ. Тэрээр Камбожийн түүхэнд хар толбо болж үлдсэн Пол Потын хядлагын үеийг харуулсан “Тэд эхлээд аавыг минь хороосон” хэмээх кино хийж байгаа юм. А.Жоли киноны ажлаар зургаан хүүхдийнхээ хамт Камбожид ирээд байх үедээ ВВC-д ярилцлага өгсөн бөгөөд салалтын дараах үе маш хүнд цаг хугацаа байсан ч боловч өмнөх шигээ нэгэн гэр бүл хэвээрээ байгаа хэмээн ярьжээ. Түүнд, хүүхдүүдэд нь маш хүнд байсан цаг үеийг давж, нэг гэр бүл шиг сайхан харилцаатай хэвээр үлдэхийг хичээж байгаа гэдгээс өөр зүйл хэлэхийг хүсээгүй байна.
А.Жоли өнгөрсөн есдүгээр сард гэнэтхэн салах өргөдлөө гаргаж, олон нийтийг гайхашруулсан билээ. Тэр үеэс хойш Брэд Питт, Анжелина Жоли нарын хуульчид харилцан тохиролцоонд хүрэх гэсээр өнгөрсөн сард л сая нэг асуудлаа шийдэж, гэр бүлээ цуцлуулахдаа хөрөнгөө хэрхэн хуваахаас эхлээд хүүхдүүдийнхээ асрах эрхээ тохиролцжээ.
Анжелина Жоли 2002 онд “Tomb Raider” кинонд тоглохоор Камбожид ирснээр амьдралыг харах өнцөг нь эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэрээр энэ улсаас том хүү Мэддоксоо үрчилж авсан юм. Одоо түүний том хүү Мэддокс 15-тай бол, хамгийн бага ихрүүд нь найман нас хүрчээ. Тэрээр энэ удаа Камбожид бүх хүүхдээ авчирч, тус улсын эзэн хаанд хүүхдүүдтэйгээ хамт бараалхжээ.
Тэрээр хүүхдүүдээ амьдралыг зөвхөн Холливудаар төсөөлдөг болгочихгүйн тулд дэлхийн бусад улс орнуудаар аялж ажиллаж явахдаа хүүхдүүдээ байнга дагуулж явдаг гэдгээ мөн ярилцлагын үеэр ярьжээ.

0 Сэтгэгдэл