УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятад: Бие биеэ өдөөн хатгах хэрэггүй
Б.СЭВЖИДМАА
Хойд Солонгос Японыг чиглүүлэн баллистик пуужин харваснаас 24 цагийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам туршилтыг зэмлэсэн мэдэгдэл гаргалаа.
Хойд Солонгос пуужин туршсанаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж буйгаас гадна өнөөгийн нөхцөл байдалд холбогдох талууд бие биеэ өдөөн хатгаж, Солонгосын хойгийн асуудлыг хурцатгах хэрэггүй гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнээс өмнө АНУ-Японы удирдагчдын хамтарсан мэдэгдэл болон Өмнөд Солонгосын зүгээс ч Хойд Солонгосын туршилтыг хүлцэж болошгүй өдөөн хатгалга гэж мэдэгдсэн.
Харин БНАСАУ-ын тал зорилгодоо хүрсэн мэт пуужингийн туршилтаа маш амжилттай боллоо хэмээн бахархалтайгаар зарлаж байна. Тэдний харвасан баллистик пуужин Пукгуксон-2 нэртэй, цөмийн хошуу залгах боломжтой, 3000-5500 километрийн алсад хүрэх чадвартай дунд тусгалын пуужин гэж мэдээлж байна. Харин туршилтын үеэр пуужин 500 километрийн зайд буюу Япон тэнгист унасан юм.
БНАСАУ-ын хувьд найрсаг харилцаатай үлдсэн цөөн хэдхэн улсын нэг нь Хятад. Тийм ч учраас Бээжинг Пьенянд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Япон шаардсаны дараа Хятадын зүгээс дээрх мэдэгдлийг гаргасан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Хойд Солонгосын гадаад худалдааны 90 хувийг дангаар эзэлдэг, мөн хөрш орны хувьд Хятадын байр суурь Пьенянд хамгийн чухал. Бээжингийн үгийг л Ким Чен Ун анхааран сонсох учраас Хятад Хойд Солонгост нөлөөлөх хэрэгтэй байна гэж Япон үздэг. Харин БНХАУ-ын Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурь сүүлийн жилүүдэд чангарч байгаа ч АНУ, Япон, Өмнөд Солонгос шиг хатуурхдаггүй.
Энэ нь хөрш орны хувьд хэрэв Хойд Солонгост үймээн самуун дэгдвэл хил даван орж ирэх аюулаас болгоомжилж буй хэрэг гэж ажиглагчид үздэг. Нөгөө талаар Хойд Солонгосын цөмийн аюулаас сэргийлэх зорилготой гэлцдэг АНУ-ын пуужингаас хамгаалах системийг Өмнөд Солонгост байрлуулахыг Хятад стратегийн зорилгоор эсэргүүцдэг. Хэрэв хоёр Солонгосын хооронд дайн гарч, Өмнөд Солонгос яллаа гэхэд хуучин Умард Солонгос хил дээр буюу Хятадын хилд АНУ-ын цэргүүд тулж ирнэ. Тийм ч учраас Хойд Солонгосын эсрэг яаран арга хэмжээ авахыг Бээжин түвдэхгүй байгаа юм хэмээн зарим ажиглагч үзэж байна.
mongol yponii hartsaag hoid solongos saad hiine
Б.СЭВЖИДМААХойд Солонгос Японыг чиглүүлэн баллистик пуужин харваснаас 24 цагийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам туршилтыг зэмлэсэн мэдэгдэл гаргалаа.
Хойд Солонгос пуужин туршсанаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж буйгаас гадна өнөөгийн нөхцөл байдалд холбогдох талууд бие биеэ өдөөн хатгаж, Солонгосын хойгийн асуудлыг хурцатгах хэрэггүй гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнээс өмнө АНУ-Японы удирдагчдын хамтарсан мэдэгдэл болон Өмнөд Солонгосын зүгээс ч Хойд Солонгосын туршилтыг хүлцэж болошгүй өдөөн хатгалга гэж мэдэгдсэн.
Харин БНАСАУ-ын тал зорилгодоо хүрсэн мэт пуужингийн туршилтаа маш амжилттай боллоо хэмээн бахархалтайгаар зарлаж байна. Тэдний харвасан баллистик пуужин Пукгуксон-2 нэртэй, цөмийн хошуу залгах боломжтой, 3000-5500 километрийн алсад хүрэх чадвартай дунд тусгалын пуужин гэж мэдээлж байна. Харин туршилтын үеэр пуужин 500 километрийн зайд буюу Япон тэнгист унасан юм.
БНАСАУ-ын хувьд найрсаг харилцаатай үлдсэн цөөн хэдхэн улсын нэг нь Хятад. Тийм ч учраас Бээжинг Пьенянд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Япон шаардсаны дараа Хятадын зүгээс дээрх мэдэгдлийг гаргасан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Хойд Солонгосын гадаад худалдааны 90 хувийг дангаар эзэлдэг, мөн хөрш орны хувьд Хятадын байр суурь Пьенянд хамгийн чухал. Бээжингийн үгийг л Ким Чен Ун анхааран сонсох учраас Хятад Хойд Солонгост нөлөөлөх хэрэгтэй байна гэж Япон үздэг. Харин БНХАУ-ын Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурь сүүлийн жилүүдэд чангарч байгаа ч АНУ, Япон, Өмнөд Солонгос шиг хатуурхдаггүй.
Энэ нь хөрш орны хувьд хэрэв Хойд Солонгост үймээн самуун дэгдвэл хил даван орж ирэх аюулаас болгоомжилж буй хэрэг гэж ажиглагчид үздэг. Нөгөө талаар Хойд Солонгосын цөмийн аюулаас сэргийлэх зорилготой гэлцдэг АНУ-ын пуужингаас хамгаалах системийг Өмнөд Солонгост байрлуулахыг Хятад стратегийн зорилгоор эсэргүүцдэг. Хэрэв хоёр Солонгосын хооронд дайн гарч, Өмнөд Солонгос яллаа гэхэд хуучин Умард Солонгос хил дээр буюу Хятадын хилд АНУ-ын цэргүүд тулж ирнэ. Тийм ч учраас Хойд Солонгосын эсрэг яаран арга хэмжээ авахыг Бээжин түвдэхгүй байгаа юм хэмээн зарим ажиглагч үзэж байна.
0 Сэтгэгдэл
2017.03.04
























