Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Адель: Би биш Бионсе энэ шагналыг хүртэх эрхтэй

Б.СЭВЖИДМАА

Грэммигийн 59 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Аделийнх боллоо. Британийн дуучин бүсгүй “25” цомог, түүнд багтсан гайхалтай дуунуудаараа Грэммигийн хамгийн гол шагналуудыг авсны дотор оны шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг дуу гэсэн номинацад өөрийн шүтээн Бионсег ялсан юм.  Үүнээс гадна шилдэг поп соло үзүүлбэр, шилдэг поп вокал цомог гэсэн хоёр ч төрөлд ялж Грэммиг байлдан дагуулсан Адель тайзнаас талархлын үгээ хэлэхдээ Бионсег хамгийн шилдэг уран бүтээлч гээд энэ шагналыг түүний өмнүүр авах ёсгүй байсан юм гэж хэлсэн.

Тэрээр хүүхэд байхаасаа Бионсег харж, үлгэр дуурайл авч өссөн, түүний хувьд хамгийн их урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн уран бүтээлч гээд түүнийг ээж минь байсан ч болоосой гэж хүсдэгээ  нуулгүй хэлсэн юм. Ингээд тэрээр ганцаараа хүртэхэд дэндүү хүнддэнэ гэж үзсэн Грэммигийн цомоо үзэгчдийн нүдэн дээр дундуур нь хувааж, нэг хэсгийг нь Бионсед бэлэглэсэн. Түүний энэ хүндэтгэлийг бие давхар дуучин бүсгүй талархан хүлээн авч байгаа нь бүхний нүдэнд илхэн байв.

Энэ удаагийн Грэммигийн наадам бүхэлдээ Адельд зориулагдсан мэт байлаа. Тэрээр шагнал гардуулах ёслолыг “Hello” дуугаараа эхлүүлсэн бөгөөд ёслолын дундуур нутаг нэгт дуучин Жорж Майклын дурсгалд зориулан “Fast Love” дууг нь дуулсан юм. Харамсалтай нь, дуу эхлээд удаагүй байхад буруу өнгөнөөс эхэлснээ мэдсэн тэрээр дуугаа гэнэтхэн зогсоож, дахин эхлэхийг хүссэн юм.
Тэрээр алдсанаа мэдмэгцээ хараал хэлж орхисон бөгөөд түүнийгээ нэн даруй залруулж “Энэ телевизээр шууд цацагдаж байгааг мэдэж байна л даа. Намайг уучлаарай.

Гэхдээ  өнгөрсөн жилийнх шиг дахин алдаа гаргаж чадахгүй нь. Хараал хэлсэнд уучлаарай. Би дахиад эхэлмээр байна. Түүнд /Жорж Майкл.орч/ зориулсан дууг ингэж гутаамааргүй байна. Уучлаарай” гэж хэлээд дуугаа дахин эхэлсэн юм. Харин дахин эхлэхдээ тэрээр дуугаа үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулж чадсан.
Адель өнгөрсөн жилийн Грэммигийн ёслолд дуулах үеэр техникийн гэмтэл гарч, үзүүлбэрийг нь баллаж байсан удаатай. Тиймээс тэр дахин харамсахгүйн тулд дуугаа дахин эхлэхээр зориглосон нь үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн юм. Рианна, Жэй Ло гээд үзэгчдийн суудалд суусан одод түүнийг дэмжиж байгаа нь илт байсан бөгөөд сошиал медиагаар ч түүнийг маш олон одод дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан