БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Тэргүүн хатагтай 150 сая АМ.долларын зарга үүсгэв

Б.СЭВЖИДМАА
АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп Английн “Dailymail” сониныг шүүхэд өгч, 150 сая ам.доллар нэхэмжилжээ. Энэ асар их хэмжээний мөнгийг нэхэмжлэх болсон шалтгаан нь тус сонин тэргүүн хатагтай нэр төрийг гутаан доромжилсноор цаашдын бизнесийн боломжийг нь үгүй хийсэн гэж үзжээ. Бүр тухайлбал, Меланья Трампын нэр хүндийг унагаснаар тэргүүн хатагтайн ирэх дөрвөн жилийн хугацаанд брэнд гаргах, томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, ашиг олох боломжийг нь хаасан гэж гомдол гаргасан байна.
Тэргүүн хатагтайн үзэж байгаагаар хэрэв “Dailymail” түүний нэр төрд нь халдаагүй бол тэрээр үнэт эдлэл, үнэртэн, гутал, цүнх гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээр өөрийн нэрийн брэнд гаргах боломжтой байсан гэнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд олны нүдэнд ил амьдарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их зураг нь гарах эмэгтэйн хувьд брэндийн сурталчилгаа хийх боломж ч дүүрэн байсан атал хэвлэлүүд түүнийг нь хаасан гэж үзжээ. Меланья Трамп тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх энэ дөрвөн жилийн хугацааг “амьдралд ганц тохиолдох, ховор боломж” гэж харж байтал хэвлэлүүд саад хийсэн тул олох байсан ашгаас тэднээс нэхэж буй нь энэ бололтой.
Харин тэргүүн хатагтайн энэ хандлагыг ёс суртахууны зөрчил гэж ажиглагчид харж байна.
Жорж Буш Ерөнхийлөгчийн үед Цагаан ордны ёс зүйн зөвлөхөөр ажиллаж байсан Ричард Пэйнтер тэргүүн хатагтай өөрийн байр суурь, гүйцэтгэх үүргийг мөнгөөр төлөөлүүлэн харж буй нь “Холбооны ажилтнууд Ерөнхийлөгчийн эхнэрт санхүүгийн давуу байдал үүсгэхийг хориглоно” гэсэн дүрмийг зөрчсөнийг хэлжээ.

0 Сэтгэгдэл