П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
М.Энхцэцэг: Дулааныг хэмжиж, Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно
Маргааш "Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна
Олигархийн хүүхдүүдийн дээд зэрэглэлийн хурим

Сүйт бүсгүй: 25 настай Алина Моносова, Систем санхүүгийн корпорацийн дэд захирлын охин

Сүйт залуу: залуу бизнесмэн Павел Калтурин. Спортын фэн тэрээр заалны хөлбөмбөгийн «Газпром ПХГ» багт тоглодог. Владимир Калтурины “Мэргэжлийн болон худалдааны автомашин” компанийн өв залгамжлагч

Нэр: Planet of PandA («Павла ба Алинагийн ертөнц»). Цэнгүүний заал нь 4 давхар байшинтай тэнцэх том. Нэг орон зайд нь залуусыг агаарт үзүүлбэр үзүүлэхэд бэлтгэжээ.

“Энэ дэлхий дээр биш” гэх зохиомжоор эхэлнэ – Эрчүүд-наран дээр, эмэгтэйчүүд саран дээр...

Цэнгүүний танхимыг “сансрын ой” гэж нэрлэн тохижуулсан нь нэг талаар “Аватар”-ыг санагдуулна.

Алина “Zuhair Murad”-ын даашинзыг өмсчээ. Тэр бол Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн улаан хивсэн дээгүүр алхах гоёлыг урлагч. Харин Павел “Tom Ford”-ын хар хөх өнгийн 100 мянган рублиэс дээш үнэлэгдэх хослол өмсчээ.

Шоу: Энэхүү тэнгэрт буй мэт мэдрэмж төрүүлсэн, сансрын ертөнцөд аялуулах нөхцөлийг бүрдүүлсэн орой зочдыг Доминик Жокер, Полина Гагарина болон «Ленинград» хамтлаг хөгжөөжээ. Зөвхөн дуучдад 10 сая рубль зарцуулсан байна.

Энэхүү хуримын ёслолыг зохион байгуулахын тулд 400 хүн зургаан сарын турш ажиллажээ.

Нийт төсөв: Дуучдын хөлсийг тооцолгүй 60 гаруй сая рублийг зарцуулсан байна.

Хэзээ хаана: Францын Прованс, 2015 оны наймдугаар сар

Сүйт бүсгүй: «Онэксим девелопмент» компанийн ерөнхийлөгчийн охин, 29 настай Мария Байбакова . Тэрээр дэлхийн хамгийн гайхамшигтай, үнэт уран цуглуулгатай аавынхаа галерейг хариуцдаг.

Сүйт залуу: 30 настай. Францын хөрөнгө оруулагч Адриен Фор

Цэнгүүний нэр: Дээд зэрэглэлийн “LOustau de Baumaniere” ресторанд төрөл садан найз нөхдөө цуглуулжээ.

Хуримын ёслол задгай тэнгэр дор, амьд цэцэгсээр хүрээлсэн талбайд залуу хосууд хамгийн тансаг автомашин хөлөглөн орж ирэв. Сүйт бүсгүйн нэг даашинз гэхэд 1 сая рублиэр үнэлэгдэж байсан бөгөөд тэрээр 4 даашинз сольжээ.

Сүйт бүсгүй Valentino, Chanel, Dior –ын даашинз мөрөөдөж байсан ч түүний хүссэн загварыг гаргаж өгөөгүй байна. Тиймээс Италийн загвар зохион бүтээгч Жамбаттиста Валли 300 метр даавуугаар түүнд даашинз урлаж өгсөн байна. Энэ бол түүний сүйн бөгж солилцох үедээ өмссөн даашинз. Харин бусад даашинзыг нь Москвагийн загвар зохион бүтээгчид хийсэн байна.

Хэзээ, хаана: Гольфын “Сколково” талбайд... 2015 оны зургадугаар сар

Сүйт бүсгүй: Мария Чигирински. Оросын томоохон хөрөнгө оруулагч Александра Чигиринскийн охин

Сүйт залуу: Семен Крутир-Москвагийн бизнесмэн Аркади Крутирын хүү

Оросын еврейн Берл Лазарын ахлах раббийн уламжлалт ёсоор хуримын ёслолоо хийжээ. Сүйт бүсгүйн даашинзыг Ливаны дизайнер Зухаира Мурада бүтээсэн бөгөөд түүний даашинз 1 саяас 15 сая рублиэр үнэлэгддэг.

Гольфийн талбайд цугласан 800 зочид дунд алдарт Абрамовичаас эхлээд Юдашкин, Мамута нар байсан юм. Мөн Кубанийн хуучин захирагч, Оросын хөдөө аж ахуйн сайд гээд Оросын томчууд цуглажээ.

Шоу: Хуримын ёслолыг Максим Галкин хөтөлж, Оросын шоу ертөнцийн одод Тамара Гвердцители, Филипп Киркоров, Леонид Агутин, Анжелика Варум нар ая дуугаа өргөжээ.

Мөн АНУ-ын рэппэр дуучин Баста Раймсыг ч урьсан гэнэ

Мөнгөн дүн: Их л бага дүнгээр гэж байгаа ч 30 гаруй сая рублиэр зохион байгуулж, 20 сая рубль дуучдын зардалд зарцуулсан байна.
Хэзээ, хаана: Москвагийн «Сафиса» ресторан, 2016 оны гуравдугаар сар.

Сүйт залуу: 28 настай Саид Гуцериев- Нефть болон банк санхүүгийн магнат Михаил Гуцериев

Сүйт бүсгүй: 19 настай Хадижа Ужахова. Анагаахын их сургуулийн оюутан

Хэрвээ хэвлэлд бичсэнийг үнэн гэвэл Ливаны загвар зохион бүтээгч Эли Саабагийн урласан даашинз 25 кг жинтэй гэнэ. Түүний урласан даашинз 1сая рублиэс 25 сая рублиэр үнэлэгддэг.

Хуриманд ирсэн 600 зочинд алтан чимэглэлтэй хайрцаг бэлэглэжээ. Энэ бэлгийг бэлтгэхэд тэд 50 сая рубль зарцуулсан. Хуримын бялуу нь 2 метр өндөртэй байв.

Шоу: Женнифер Лопес, Стинг, Энрике Иглесиас, Патрисия Каас нар зочноор уригджээ. Үнэндээ тэднийг мөнгө төлж авчирсан л даа. Мөн Алла Пугачева залууст зориулж ая дуугаа өргөжээ. Сэтгүүлчдийн олж сонссоноор хамгийн багадаа нэг дуунд 300 мянган евро зарцуулсан байна. Иглесиас 500 мянган евро, Жей Ло 1 саяыг, Стинг 1.5 сая еврогийн хөлс авчээ.


Сонирхолтой нь, энэхүү хуримд ирсэн Жей Ло Москвагийн хамгийн том дэлгүүрүүдээр худалдаа хийж, 2.5 сая рублийн худалдан авалт хйисэн байна.

Хөрөнгө: Гуцериевын хуримын ёслолд багадаа 2 тэрбум рубль зарцуулсан нь Ингушетийн жилийн төсвөөс ч давсан дүн юм байна.

Москвад эхэлсэн хуримын ёслол Лондонд үргэлжилж, тэнд Бейонсе, Элтон Жон нар ая дуугаа өргөсөн байгаа юм.

Хаана, хэзээ: Лазурны эрэг. 2005 оны есдүгээр сар
Сүйт залуу, сүйт бүсгүй: МДМ-Банкны өв залгамжлагч, ирээдүйн эрчим хүч үйлдвэрлэгч Андрей Мельниченко, «Югославийн гоо бүсгүй» Александра Кокотович

Энэ хуримын талаар сүүлийн 10 жилийн турш ярьж байгаа юм.

Оросын түүхийн өв уламжлал болсон цагийг Францаас тээвэрлэн авчирч хуримандаа чимэг болгон тавьжээ. 300 зочноо Каннын таван одтой буудалд урьж, хувийн онгоц хөлөглөн, өрөө бүрт нь бүсгүйчүүдэд зориулан даашинз, эрчүүдэд Арманигийн смокинг зориулан бэлтгэжээ.

Сүйт бүсгүй хуримын дөрвөн янзын даашинз өмсчээ. Түүний даашинзыг Английн хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч хийсэн гэнэ. Гэхдээ гол даашинзны загвар зохион бүтээгчээр Вера Вонг ажиллажээ.
“Van Cleef & Arpels” музейгээс хуримын гоёлоо сүйт бүсгүй авчруулсан байдаг. Энэ нь алдарт Грейс Келлигийн захиалгаар хийсэн үнэт эдлэл юм.

Шоу: Уитни Хьюстон гол дуучин байж, эцэг хүү Хулио болон Энрик Иглесиас, Кристина Агилера болон циркийн 200 жүжигчин цэнгүүнд ажиллажээ Агилера л гэхэд гурван дууныхаа төлөө 3,6 сая ам.доллар авсан гэх яриа бий. Энэхүү хуримд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр ирж баяр хүргэсэн байна.

Зарцуулсан хөрөнгө: 35-40 сая ам.доллар. Энэ хуримын зардлыг Британийн ханхүүгийн хуримтай дүйсэн гэдэг..
Н.БАТ
Хайртай хүүхдүүдийнхээ хамгийн жаргалтай өдрийг хэзээ ч мартагдашгүй тэмдэглэхийн төлөө бэлтэй баячууд гар татдаггүй.
Сансрын хурим
Хаана, хэзээ? “Radisson Blu” буудалд, өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 
Сүйт бүсгүй: 25 настай Алина Моносова, Систем санхүүгийн корпорацийн дэд захирлын охин

Сүйт залуу: залуу бизнесмэн Павел Калтурин. Спортын фэн тэрээр заалны хөлбөмбөгийн «Газпром ПХГ» багт тоглодог. Владимир Калтурины “Мэргэжлийн болон худалдааны автомашин” компанийн өв залгамжлагч

Нэр: Planet of PandA («Павла ба Алинагийн ертөнц»). Цэнгүүний заал нь 4 давхар байшинтай тэнцэх том. Нэг орон зайд нь залуусыг агаарт үзүүлбэр үзүүлэхэд бэлтгэжээ.

“Энэ дэлхий дээр биш” гэх зохиомжоор эхэлнэ – Эрчүүд-наран дээр, эмэгтэйчүүд саран дээр...

Цэнгүүний танхимыг “сансрын ой” гэж нэрлэн тохижуулсан нь нэг талаар “Аватар”-ыг санагдуулна.

Алина “Zuhair Murad”-ын даашинзыг өмсчээ. Тэр бол Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн улаан хивсэн дээгүүр алхах гоёлыг урлагч. Харин Павел “Tom Ford”-ын хар хөх өнгийн 100 мянган рублиэс дээш үнэлэгдэх хослол өмсчээ.

Шоу: Энэхүү тэнгэрт буй мэт мэдрэмж төрүүлсэн, сансрын ертөнцөд аялуулах нөхцөлийг бүрдүүлсэн орой зочдыг Доминик Жокер, Полина Гагарина болон «Ленинград» хамтлаг хөгжөөжээ. Зөвхөн дуучдад 10 сая рубль зарцуулсан байна.

Энэхүү хуримын ёслолыг зохион байгуулахын тулд 400 хүн зургаан сарын турш ажиллажээ.

Нийт төсөв: Дуучдын хөлсийг тооцолгүй 60 гаруй сая рублийг зарцуулсан байна.

Хамгийн тансаг
Хэзээ хаана: Францын Прованс, 2015 оны наймдугаар сар

Сүйт бүсгүй: «Онэксим девелопмент» компанийн ерөнхийлөгчийн охин, 29 настай Мария Байбакова . Тэрээр дэлхийн хамгийн гайхамшигтай, үнэт уран цуглуулгатай аавынхаа галерейг хариуцдаг.

Сүйт залуу: 30 настай. Францын хөрөнгө оруулагч Адриен Фор

Цэнгүүний нэр: Дээд зэрэглэлийн “LOustau de Baumaniere” ресторанд төрөл садан найз нөхдөө цуглуулжээ.

Хуримын ёслол задгай тэнгэр дор, амьд цэцэгсээр хүрээлсэн талбайд залуу хосууд хамгийн тансаг автомашин хөлөглөн орж ирэв. Сүйт бүсгүйн нэг даашинз гэхэд 1 сая рублиэр үнэлэгдэж байсан бөгөөд тэрээр 4 даашинз сольжээ.

Сүйт бүсгүй Valentino, Chanel, Dior –ын даашинз мөрөөдөж байсан ч түүний хүссэн загварыг гаргаж өгөөгүй байна. Тиймээс Италийн загвар зохион бүтээгч Жамбаттиста Валли 300 метр даавуугаар түүнд даашинз урлаж өгсөн байна. Энэ бол түүний сүйн бөгж солилцох үедээ өмссөн даашинз. Харин бусад даашинзыг нь Москвагийн загвар зохион бүтээгчид хийсэн байна.

Уламжлалт хурим
Хэзээ, хаана: Гольфын “Сколково” талбайд... 2015 оны зургадугаар сар

Сүйт бүсгүй: Мария Чигирински. Оросын томоохон хөрөнгө оруулагч Александра Чигиринскийн охин

Сүйт залуу: Семен Крутир-Москвагийн бизнесмэн Аркади Крутирын хүү

Оросын еврейн Берл Лазарын ахлах раббийн уламжлалт ёсоор хуримын ёслолоо хийжээ. Сүйт бүсгүйн даашинзыг Ливаны дизайнер Зухаира Мурада бүтээсэн бөгөөд түүний даашинз 1 саяас 15 сая рублиэр үнэлэгддэг.

Гольфийн талбайд цугласан 800 зочид дунд алдарт Абрамовичаас эхлээд Юдашкин, Мамута нар байсан юм. Мөн Кубанийн хуучин захирагч, Оросын хөдөө аж ахуйн сайд гээд Оросын томчууд цуглажээ.

Шоу: Хуримын ёслолыг Максим Галкин хөтөлж, Оросын шоу ертөнцийн одод Тамара Гвердцители, Филипп Киркоров, Леонид Агутин, Анжелика Варум нар ая дуугаа өргөжээ.

Мөн АНУ-ын рэппэр дуучин Баста Раймсыг ч урьсан гэнэ

Мөнгөн дүн: Их л бага дүнгээр гэж байгаа ч 30 гаруй сая рублиэр зохион байгуулж, 20 сая рубль дуучдын зардалд зарцуулсан байна.
Зоримог хурим
Хэзээ, хаана: Москвагийн «Сафиса» ресторан, 2016 оны гуравдугаар сар.

Сүйт залуу: 28 настай Саид Гуцериев- Нефть болон банк санхүүгийн магнат Михаил Гуцериев

Сүйт бүсгүй: 19 настай Хадижа Ужахова. Анагаахын их сургуулийн оюутан

Хэрвээ хэвлэлд бичсэнийг үнэн гэвэл Ливаны загвар зохион бүтээгч Эли Саабагийн урласан даашинз 25 кг жинтэй гэнэ. Түүний урласан даашинз 1сая рублиэс 25 сая рублиэр үнэлэгддэг.

Хуриманд ирсэн 600 зочинд алтан чимэглэлтэй хайрцаг бэлэглэжээ. Энэ бэлгийг бэлтгэхэд тэд 50 сая рубль зарцуулсан. Хуримын бялуу нь 2 метр өндөртэй байв.

Шоу: Женнифер Лопес, Стинг, Энрике Иглесиас, Патрисия Каас нар зочноор уригджээ. Үнэндээ тэднийг мөнгө төлж авчирсан л даа. Мөн Алла Пугачева залууст зориулж ая дуугаа өргөжээ. Сэтгүүлчдийн олж сонссоноор хамгийн багадаа нэг дуунд 300 мянган евро зарцуулсан байна. Иглесиас 500 мянган евро, Жей Ло 1 саяыг, Стинг 1.5 сая еврогийн хөлс авчээ.


Сонирхолтой нь, энэхүү хуримд ирсэн Жей Ло Москвагийн хамгийн том дэлгүүрүүдээр худалдаа хийж, 2.5 сая рублийн худалдан авалт хйисэн байна.

Хөрөнгө: Гуцериевын хуримын ёслолд багадаа 2 тэрбум рубль зарцуулсан нь Ингушетийн жилийн төсвөөс ч давсан дүн юм байна.

Москвад эхэлсэн хуримын ёслол Лондонд үргэлжилж, тэнд Бейонсе, Элтон Жон нар ая дуугаа өргөсөн байгаа юм.

Хамгийн үнэтэй Орос хурим
Хаана, хэзээ: Лазурны эрэг. 2005 оны есдүгээр сар
Сүйт залуу, сүйт бүсгүй: МДМ-Банкны өв залгамжлагч, ирээдүйн эрчим хүч үйлдвэрлэгч Андрей Мельниченко, «Югославийн гоо бүсгүй» Александра Кокотович

Энэ хуримын талаар сүүлийн 10 жилийн турш ярьж байгаа юм.

Оросын түүхийн өв уламжлал болсон цагийг Францаас тээвэрлэн авчирч хуримандаа чимэг болгон тавьжээ. 300 зочноо Каннын таван одтой буудалд урьж, хувийн онгоц хөлөглөн, өрөө бүрт нь бүсгүйчүүдэд зориулан даашинз, эрчүүдэд Арманигийн смокинг зориулан бэлтгэжээ.

Сүйт бүсгүй хуримын дөрвөн янзын даашинз өмсчээ. Түүний даашинзыг Английн хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч хийсэн гэнэ. Гэхдээ гол даашинзны загвар зохион бүтээгчээр Вера Вонг ажиллажээ.
“Van Cleef & Arpels” музейгээс хуримын гоёлоо сүйт бүсгүй авчруулсан байдаг. Энэ нь алдарт Грейс Келлигийн захиалгаар хийсэн үнэт эдлэл юм.

Шоу: Уитни Хьюстон гол дуучин байж, эцэг хүү Хулио болон Энрик Иглесиас, Кристина Агилера болон циркийн 200 жүжигчин цэнгүүнд ажиллажээ Агилера л гэхэд гурван дууныхаа төлөө 3,6 сая ам.доллар авсан гэх яриа бий. Энэхүү хуримд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр ирж баяр хүргэсэн байна.

Зарцуулсан хөрөнгө: 35-40 сая ам.доллар. Энэ хуримын зардлыг Британийн ханхүүгийн хуримтай дүйсэн гэдэг..

0 Сэтгэгдэл
kk
тэнэг иванууд л ингэж тэнэгтэж байгаашдэ
2017.02.03