“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Билл Гейтс анхны триллионер болно
Б.СЭВЖИДМАА
Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ гэдэг асуултад хүн бүр тэрбумтан Билл Гейтс гэж төвөггүй хариулна. Харин 25 жилийн дараа гэхэд түүний өмнөх тодотгол триллионер буюу их наядтан гэдэг үгээр солигдох нь. 2016 оны байдлаар 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан Билл Гейтсийн мөнгө энэ байдлаар тасралтгүй өсвөл 2042 онд нэг их наяд ам.долларын босго давна гэсэн тооцоог “Oxfam”-ын шинжээчид хийжээ. Түүний үндэслэн байгуулсан “Microsoft” компанийн хувьцаа жилдээ 11 хувийн ногдол ашиг өгч байвал тэрээр энэ босгыг хөнгөхөн давах аж.
Билл Гейтс өдгөө 61 настай. Харин тэрээр 86 нас хүрэхдээ дэлхийн анхны триллионер болсон байх нь. Гэхдээ бусдын сайн сайхны төлөө хөрөнгийнхөө ихэнх хувийг зарцуулна хэмээн амлалт өгч, бусад тэрбумтныг ч “Giving Pledge” хэмээн энэ аяндаа нэгдэхийг уриалж буй Билл Гейтс 2013 оны байдлаар 28 тэрбум долларыг өөрийн байгуулсан санд хандивлажээ. Тэрээр гэр бүлийн хамт энэ сангаараа дамжуулан ядуурлыг бууруулах, халдварт өвчний шинэ эмчилгээ гаргаж авах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлд тэрээр Ази, Африкийн ядуу өрхүүдийг амьжиргааны орлоготой болгох зорилгоор тахиа өгч үржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэрээр хэрэв өдөрт хоёр долларын орлоготой байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ гэдэг асуултад тахиа авч үржүүлээд, жилийн дотор тахианы аж ахуйтай болно хэмээн хариулснаараа олон мянган хүнд санаа сэдэл өгсөн юм.
Хэдийгээр Билл Гейтс тэргүүтэй тэрбумтнууд өөрт байгаа бүх хөрөнгөөсөө өчүүхэн хувийг гэр бүлдээ үлдээгээд, бусдыг нь дэлхий нийтийн тусын тулд зориулахаар амлаж буй ч орлогын тэгш бус байдал улам гүнзгийрсээр байна. Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгө 3,6 тэрбум хүний нийт хөрөнгө орлогоос ч давж байна гэсэн тооцоо саяхан олныг цочирдуулсан. Тэдгээр баячуудын нэг нь Билл Гейтс бөгөөд 2006 онд компанийнхаа захирлын суудлыг орхихдоо 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан тэрээр энэ нэгдүгээр сарын 31-ний байдлаар 85 тэрбум ам.доллартай болсон гэдэг тооцоог “Forbes” гаргажээ.
Б.СЭВЖИДМААДэлхийн хамгийн баян хүн хэн бэ гэдэг асуултад хүн бүр тэрбумтан Билл Гейтс гэж төвөггүй хариулна. Харин 25 жилийн дараа гэхэд түүний өмнөх тодотгол триллионер буюу их наядтан гэдэг үгээр солигдох нь. 2016 оны байдлаар 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан Билл Гейтсийн мөнгө энэ байдлаар тасралтгүй өсвөл 2042 онд нэг их наяд ам.долларын босго давна гэсэн тооцоог “Oxfam”-ын шинжээчид хийжээ. Түүний үндэслэн байгуулсан “Microsoft” компанийн хувьцаа жилдээ 11 хувийн ногдол ашиг өгч байвал тэрээр энэ босгыг хөнгөхөн давах аж.

0 Сэтгэгдэл