Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргав

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, "Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.
Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт сууж байсны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.
Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчилсан нам алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.
энэ үнэн байх шүү. Ер нь Алтанхуяг үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг улс төрд хамт зүтгэж явсан нөхөдрүүгээ увайгүй үсчиж байгаа нь энэ хүний мөн чанарыг л харуулаад байх шиг.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, "Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.
Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт сууж байсны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.
Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчилсан нам алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.
0 Сэтгэгдэл
2017.01.28




















