Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Оффшорын тухай хуулиас тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглосон уг хуулийн төсөл нэлээд шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оффшор бүсэд мөнгө хадгалах асуудлыг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Авлигын эсрэг хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Гадаад улсад мөнгө байршуулахгүй гэдэг хэтэрхий туйлширсан асуудал. Шударгаар олсон мөнгөөрөө гадаадын санхүүгийн зах зээлд эргэлдүүлж болохгүй гэж. Бүх гишүүн жишээ нь экспрес карттай. Хууль батлагдвал картаа хураалгах уу” гэв. Харин оффшор бүст ямар улс орныг оруулах талаар Гадаад харилцааны яамнаас санал авахад тэр, энэ улс гэж ялгаж болохгүй гэсэн байна. Түүнээс гадна хуульд улсын нэрийг оруулж болдоггүй практик байдаг тул нийтэд нь хамруулан гадаад улсад данстай бол гэж зохицуулалт хийжээ.
Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан байна. Бүлэг дотроо ойлголцох шаардлагатай хэмээн үзжээ.

0 Сэтгэгдэл