БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Эверест бидний бодсоноос намхан уу
Дэлхийн ноён оргил Эверестийг 1955 оноос хойш анх удаа хэмжих гэж байна. Хоёр жилийн өмнө Балбад болсон томоохон газар хөдлөлтийн дараа Эверестийн өндөрт өөрчлөлт гарсан гэж таамаглаж байгаа. Тийм ч учраас Эверест бидний боддогоос намхан болсон уу, үгүй юу гэдгийг одоо нарийвчлан тогтоох гэж байна. Бидний мэдэхээр Эверест 8848 метр өндөртэй. Гэтэл 2015 оны 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах хиймэл дагуулын мэдээллээс харвал Гималайн ноён оргилын өндөрт нэг метр шахам өөрчлөлт гарсан нь анзаарагджээ. Тиймээс Энэтхэг улс 30 гаруй судлаачаа Эверест рүү илгээх гэж байна. Уулыг хэмжихэд хэдхэн хоног шаардлагатай ч түүний бэлтгэл ажил нь хагас жил үргэлжлэх бөгөөд нийтдээ 800 мянган долларын зардал гарах аж.
Эверестийн ноён оргил Түвд, Балбын хилийн бүс нутагт оршдог. Тиймээс Энэтхэгийн тал Эверестийг хэмжихийн тулд Бээжин, Катмандугийн аль алинаас нь зөвшөөрөл авах ёстой.
2005 онд Хятадын баг хэмжилт хийсэн ч Балбын талаас зөвшөөрөл аваагүй учир албан ёсных гэж хүлээн зөвшөөрөөгүй аж. Хятадууд Эверестийг 8844 метр гэж хэмжсэн юм. Харин албан ёсны гэж хүлээн зөвшөөрөгддөг 8848 метр нь 1955 онд Энэтхэгийн Засгийн газрын хийсэн хэмжилтийн үр дүн юм.
Дэлхийн ноён оргил Эверестийг 1955 оноос хойш анх удаа хэмжих гэж байна. Хоёр жилийн өмнө Балбад болсон томоохон газар хөдлөлтийн дараа Эверестийн өндөрт өөрчлөлт гарсан гэж таамаглаж байгаа. Тийм ч учраас Эверест бидний боддогоос намхан болсон уу, үгүй юу гэдгийг одоо нарийвчлан тогтоох гэж байна. Бидний мэдэхээр Эверест 8848 метр өндөртэй. Гэтэл 2015 оны 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах хиймэл дагуулын мэдээллээс харвал Гималайн ноён оргилын өндөрт нэг метр шахам өөрчлөлт гарсан нь анзаарагджээ. Тиймээс Энэтхэг улс 30 гаруй судлаачаа Эверест рүү илгээх гэж байна. Уулыг хэмжихэд хэдхэн хоног шаардлагатай ч түүний бэлтгэл ажил нь хагас жил үргэлжлэх бөгөөд нийтдээ 800 мянган долларын зардал гарах аж. Эверестийн ноён оргил Түвд, Балбын хилийн бүс нутагт оршдог. Тиймээс Энэтхэгийн тал Эверестийг хэмжихийн тулд Бээжин, Катмандугийн аль алинаас нь зөвшөөрөл авах ёстой.
2005 онд Хятадын баг хэмжилт хийсэн ч Балбын талаас зөвшөөрөл аваагүй учир албан ёсных гэж хүлээн зөвшөөрөөгүй аж. Хятадууд Эверестийг 8844 метр гэж хэмжсэн юм. Харин албан ёсны гэж хүлээн зөвшөөрөгддөг 8848 метр нь 1955 онд Энэтхэгийн Засгийн газрын хийсэн хэмжилтийн үр дүн юм.
0 Сэтгэгдэл
























