Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Оройтсон борооны араас цув нөмөрсөн МАН

АН-ын даргын сунгаа явагдаж буйтай холбогдуулан сүүлийн хоёр долоо хоног сөрөг хүчний бүлэг хуралдсангүй. Тэд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар маргааш хуралдаж, санаа оноогоо нэгтгэх юм байна.
Харин чуулганы ирцээ арай хийн бүрдүүлж байгаа бүдүүн бүлэг хуваарийн дагуу бүлгийн хуралдаанаа хийлээ. Тэд энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжжээ. Энэ хуулийн үзэл санаа нь төрийн албан хаагчийг улс төрөөс хамааралгүй байхаар тусгасан тул дэмжихээс өөр аргагүй байсан тухай бүлгийн гишүүд ярьж байна.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “...Иргэдийн гол шүүмжлэл бол “Төрийн алба тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж байгаагаас төрийн албаны чадвар чансаа муудаж байна” гэдэг. Иймд хуулийн төсөлд “шатлан дэвших” заалтыг голчлон тусгасан. Тодруулбал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Яамны газрын даргаар ажиллах хүн төрийн албанд найман жил ажилласан байх ёстой. Энэ нь төрийн албыг чадавхижуулах гол үндэс гэж харж байна” гэлээ.
Гэвч энэ нам мерит гэх дээрх зарчмыг сонгуулийн дараагаас хийх боломжоо хожуу “эдэлж”, хувь хувьсгалын шинжтэй томилгоогоо дуусгасны дараа хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа юм. Уг нь, энэ намын мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно”, мөн 4.2.8-д “Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог дэвшүүлнэ” гэж хэсэг сонгогчдоос “оноо цуглуулсан” ч Засгийн эрхэнд гарсан даруйдаа ураг, төрлийн томилгоо хийж, тухайн байгууллагын үйлчлэгчийг хүртэл өөрийн хүнээр тавьсан шүүмжлэл олон гарсан билээ.
Тухайлбал, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын даргаар ажилладаг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн бол эхнэрийнх нь дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын даргаар, УИХ-ын гишүүд Н.Энхболд, Б.Саранчимэг, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав нарын хамаатан садан гээд энэ намын ураг, төрлийн томилгоо дуусч, өнгөтэй өөдтэйг нь “гэр бүлээрээ” удирдах болсон жишээ олон. Гэвч, энэ бүх томилгоог дууссаны дараа мерит зарчмаа ярьж, шударга царайлсан нь оройтсон борооны хойноос цув нөмрөхтэй адил билээ.

0 Сэтгэгдэл