БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Японы кино өдрүүд энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно
Энэ сарын 18-20-ны өдрүүдэд, Тэнгис кино театрт "10 дахь удаагийн япон киноны өдрүүд” арга хэмжээг Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон сан хамтран зохион байгуулна. Энэ жил “FOOD CINEMA” буюу Японы хүнс үйлдвэрлэлийн ажлын талбарыг сэдвээ болгосон доорх 5 бүтээлийг үзүүлэхийн зэрэгцээ дэлхийд алдартай Макото Шинкай найруулагчийн анимэ бүтээл "Үгсийн Цэцэрлэгт"-ийг толилуулах болно. Арга хэмжээний эхний үзвэрийн өмнө зохион байгуулагдах нээлтийн ёслолд Монгол Улсад суугаа Япон улсын Элчин сайд М.Такаока үг хэлж мэндчилгээ дэвшүүлнэ.
Мөн “Food Cinema” сэдэвтэй 5 бүтээлийг үзүүлсний дараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй япон хоолны ресторан болох “Totoya Dining”, “Sushi HERO” нарын зүгээс уг арга хэмжээг дэмжин ажиллаж, киног үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгчид дундаас сугалаагаар дээрх ресторануудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэглэнэ.
Энэ сарын 18-нд буюу маргааш 15 цагт Тэнгис кино театрын 3-р танхимд нээлтийн үйл ажиллагаа болно.
Киноны хөтөлбөр:
Тусгай үзвэр - Макото Шинкай найруулагчийн бүтээл
1 сарын 18 (Лхагва):
15:10~ Үгсийн Цэцэрлэгт (2013 он, 54 мин)
FOOD CINEMA
1 сарын 18 (Лхагва):
18:00~ Үүргийн Гэгээ (2006 он, 120 мин)
1 сарын 19 (Пүрэв):
15:00~ КАРА АГЭ USA (2014 он, 95 мин)
18:00~ Яндашгүй Далай (2014 он, 84 мин)
1 сарын 20 (Баасан):
15:00~ Мөнгөн Халбага (2014 он, 111 мин)
18:00~ Усан Үзмийн Нулимс (2014 он, 117 мин)

0 Сэтгэгдэл