БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Жорж Лукас Лос-Анжелост “Оддын дайн”- музей байгуулж байна

Америкийн кино найруулагч Жорж Лукас Лос-Анжелос хотод алдарт “Оддын дайн” киноны зураг авахад хэрэглэж байсан эд зүйлсээр музей байгуулж байна гэж тус хотын мэр Эрик Гарсетти Twitter хуудсандаа бичжээ.
“Ажлын олон мянган шинэ байр бий болгох ийм гайхамшигтай музей байгуулж байгаад нь бид маш баяртай байна” гэж Лос-Анжелосын тэргүүн бичээд энэ музейд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс зуу зуун мянгын хүн ирж байх болно гэсэн байна.

Энэ төслийн нийт өртөг 1,5 тэрбум доллар болж байгаа нь нэрт найруулагчийн нийт хөрөнгийг гуравны нэгтэй тэнцэж байна гэж Los Angeles Times сонин бас тэмдэглэжээ. 2016 оны дүнгээр Форбес сэтгүүл найруулагч Лукасын хөрөнгө 4,6 тэрбум гээд АНУ-ын нэр хүндтэй хүмүүсийн хамгийн баян нь гэж тэмдэглэсэн байдаг.

Энэ музейдээ найруулагч “Оддын дайн” киноны зураг авах үед ашигласан зүйлс, Дарт Вайдерын жинхэнэ баг, америкийн нэрт зураач Норман Роквеллийн бүтээсэн хувцас эдлэлийг тавьж байгаа юм. Лукас энэ төслөө Чикагод, дараа нь Сан-Францискод хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан эцэст нь Лос-Анжелосыг сонгож авсан нь энэ гэнэ.
Үзэсгэлэнгийн олон танхим талбайтай музейн барилгыг хотын өмнөд хэсэгт Экспо-Парк дүүрэгт барьж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл