Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Кубын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж болох талаар санал солилцов. Уулзалтын эхэнд ноён Раул Дэлгадо Консепсион “Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно” гэв. Мөн хоёр улсын кино өдрүүдийг харилцан зохион байгуулах, тус улсын спортын хүрээлэнтэй хамтрах зэрэг өргөн боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн Куба улсад зохион байгуулдаг кино фестивальд манай улсын уран бүтээлчдийг оролцуулах боломжтойг дурдлаа. Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтойг хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл