Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчиллээ
А.ЦАГААН
БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ. Уг тушаалын дагуу МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон байна. Орлогч даргаар нь БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллах нь. Харин ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга нь БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч дарга нь БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус болжээ. АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдсон бол ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдов. Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар ажиллахаар болсон байна.
МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогдлоо.
А.ЦАГААНБСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ. Уг тушаалын дагуу МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон байна. Орлогч даргаар нь БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллах нь. Харин ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга нь БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч дарга нь БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус болжээ. АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдсон бол ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдов. Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар ажиллахаар болсон байна.
МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогдлоо.
0 Сэтгэгдэл
























