Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Бела Лос Анжелосыг зорив

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож өмнө нь гаргаж байгаагүй түүхэн амжилтыг үзүүлсэн мисс А.Баярцэцэг маань эх орондоо ирэх хараахан болоогүй бололтой. Тэрээр фэйсбүүк хуудсандаа Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдсан хот болох Вашингтоноос Лос Анжелос руу явахаар болсон талаараа бичжээ. “Баяртай зүүн эрэг. Баяртай Вашингтон! Баяртай Нью-Йорк! Өнгөрсөн нэг сар хагасын хугацаанд гайхалтай дурсамж, хүмүүс, адал явдал, амжилт бүтээл, аяллаар дүүрэн байлгасан энэ газрыг хэзээ ч мартахгүй. Харин одоо халуун дулаан далайн эрэг, дал модод, Холливуд, мөрөөдөл, боломж, өрсөлдөөн рүүгээ явлаа. Анх гурван жилийн өмнө энэ хотод таньдаг хүн ганц ч байхгүй жүжигчний сургуульд шалгуулна гээд халаасандаа 300 доллартай ирж байж билээ. Хоосон мөрөөдөл юм шиг хэрнээ залуу хүнд тууштай зан, зорилго, хөдөлмөр байхад болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй мэт санагдана. Харин одоо хэд хэдэн киноны шалгаруулалтад орно, найзууд ч энд нэлээдгүй ихтэй болсон. Алхам алхмаар урагшилсаар зорьсондоо бид нэг өдөр заавал хүрнэ гэдэгт итгэдэг. Та ч бас чадна” хэмээн бичжээ.

Дэлхийн миссийн тэмцээний үеэр А.Баярцэцэгт маань Диснейн шинээр хийгдэж буй Мулан уран сайхны кинонд шалгуулах санал ирсэн билээ. Хэдийгээр тэмцээний үеэр “Хятад түүхэнд монгол охин тоглох нь” гэсэн шум гарсан ч Бела үүнд “Энэ бол уран бүтээл. Би жүжигчний мэргэжлээр өсч, дэвшмээр байгаа учраас шалгаруулалтад оролцоно” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Бела хэлсэн ёсоороо дараагийн алхмаа хийж, мөрдөөлийнхөө нэг хэсэгтэй хамт аялалдаа гарчээ.
0 Сэтгэгдэл
Bayar hurgey amjilt husey
Хамгийн их уншсан