БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Бусдын гэрт баяр тэмдэглэчихээд зугтжээ

Америкийн Миссисипи мужийн Рэнкин тойрогт өнгөрсөн арван хоёрдугаар сарын 25-ны Христийн мэндэлсний баяраар эхнэр нөхөр хоёр эзгүй явж байгаад гэртээ иртэл гадаа нь хэнийх нь мэдэхгүй улаан өнгийн Chevrolet машин байх юм гэнэ. Гайхаад дөхөж очтол өөрийн нь гэрээс үл таних эрэгтэй эмэгтэй хоёр гарч ирээд өнөөх машинд суун давхиж одсон байна.
Цагдаа дуудахад ирээд үзвэл танихгүй хүмүүс гэрээс нь үнэт болон эд зүйл хулгайлаагүй ч баярт бэлтгэсэн зүйлсийг нь хөргөгчөөс нь авч идээд хоосолж, тамхи татан, буйдан дээр нь тухалж байсан мөрөө үлдээжээ.
Цагдаагийнхан машинаар нь сураглаж гэмт этгээдүүдийг асар холдоогүй байхад нь баривчилсан байна. Гэмт этгээдүүд нь Хаттисбург хотын Стивен, Виктория Валентайн гэгч байжээ. Эрэгтэйгээс нь бас гурван грамм метамфетамин олдсон гэнэ.

0 Сэтгэгдэл