Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Байгаль хамгаалахад зориулж Герман манайд 7 сая евро олгоно
Хүрээлэн байгаа орчныг хамгаалахад зориулж ХБНГУ манайд долоон сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Энэ бол Германаас манайд үзүүлж байгаа анхны тусламж биш, 2016 оны арваннэгдүгээр сард ХБНГУ монголд 23 сая евро хуваарилсан юм. Мөн энэ онд азийн энэ орны биологийн төрөл зүйлийг хамгаалахад зориулан 13,5 сая евро олгожээ.
Энэ төслийн хүрээнд Дорнод, Хан Хэнтий, Хустай, Отгон-Тэнгэр, Хангай,Онон Балж, Горхи Тэрэлж, Орхон, Улаан Тайга, Тарвагатай, Зэд Хантай гэсэн 11 газарт “байгаль цаг уурын өөрчлөлтөд биологийн төрөл зүйлийг дасан зохицох” чадварыг нэмэгдүүлэх ажил хийх юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол эдийн засгийн хямрал бол байгаль орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлэхэд садаа болох ёсгүй. Тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад хөрөнгө зарцуулах нь улс орны ирээдүйн хэрэг гэсэн байна. Сайд бас энэ чиглэлээр Герман улстай хөгжүүлэх хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Ирж байгаа 2017 онд Герман монголын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны 25 жилийн ой болно. Өнгөрсөн 25 жилд Герман улс Монголд 347 сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.
ЗӨВ ШҮҮ
Хүрээлэн байгаа орчныг хамгаалахад зориулж ХБНГУ манайд долоон сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ бол Германаас манайд үзүүлж байгаа анхны тусламж биш, 2016 оны арваннэгдүгээр сард ХБНГУ монголд 23 сая евро хуваарилсан юм. Мөн энэ онд азийн энэ орны биологийн төрөл зүйлийг хамгаалахад зориулан 13,5 сая евро олгожээ.
Энэ төслийн хүрээнд Дорнод, Хан Хэнтий, Хустай, Отгон-Тэнгэр, Хангай,Онон Балж, Горхи Тэрэлж, Орхон, Улаан Тайга, Тарвагатай, Зэд Хантай гэсэн 11 газарт “байгаль цаг уурын өөрчлөлтөд биологийн төрөл зүйлийг дасан зохицох” чадварыг нэмэгдүүлэх ажил хийх юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол эдийн засгийн хямрал бол байгаль орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлэхэд садаа болох ёсгүй. Тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад хөрөнгө зарцуулах нь улс орны ирээдүйн хэрэг гэсэн байна. Сайд бас энэ чиглэлээр Герман улстай хөгжүүлэх хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Ирж байгаа 2017 онд Герман монголын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны 25 жилийн ой болно. Өнгөрсөн 25 жилд Герман улс Монголд 347 сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
2016.12.31




















