Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Тэнгэрийн өрх” уран бүтээлийг төв талбайн урд байршууллаа

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орноор элссэний 55 жилийн ой тохиож буй 2016 онд Ази-Европын дээд түвшний “АСЕМ”-ийн 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ үйл явдалд зориулж “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг Их жанжин Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт байрлуулж өнөөдөр нийтэд дэлгэлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон нийслэл хотын удирдлагууд оролцлоо. Энэхүү уран бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн зураач Адъяабазарын Чадраабал бүтээсэн байна. Тэрээр бүтээлдээ таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрсэлжээ.
Тэнгэрийн өрх уран бүтээлийн нүүрэн талд АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтад улс орноо төлөөлөн оролцсон дэлхийн 53 улсын тэргүүн, Олон улсын байгууллагын дарга нарын гарын үсгийг товойлгон цутгаж ард талд нь дэлхийн улс орнуудын газрын зургийг байршуулжээ. Дотор талаас нь харахад өрхийг нь татсан монгол гэрээс тэнгэр огторгуйг тольдож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ. Үүгээрээ дэлхийн бодлогыг монгол гэр дотроо хэлэлцсэн гэх санааг илтгэж байгаа юм байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.12.28