Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Супер баатруудын тухай кино хамгийн ашигтай


Б.БАДРАЛ


Дэлхийн кино бүтээлүүдийн хамгийн том бөгөөд олон хүнийг хамарсан рейтинг гаргадаг сайт “IMDb” 2016 онд хамгийн ашигтай байсан 10 киноны жагсаалтыг гаргажээ. Ингэхэд комикс буюу зурагт зохиолын сэдвээр хийсэн супер баатар ба супер хорон санаатны тухай кино жагсаалтын эхний таван байрт шалгарсан байна.

Тухайлбал, жагсаалтын нэгдүгээрт Дэвид Эйрийн найруулсан “Амиа хорлогчдын баг” нэртэй кино оржээ. Тус киноны баатрууд нь гарцаагүй үхэх ёстой даалгавар биелүүлэхээр цуглуулагдсан хосгүй чадвартай супер хорон санаатнууд байдаг.  Энэ кинонд Жаред Лето, Марго Робби, Уилл Смит, Кара Делевинь, Жей Кортни нарын жүжигчин тоглосон.

Жагсаалтын хоёрдугаарт “Анхны өс авагч: Сөргөлдөөн” кино орсон байна. Энд Крис Эванс, Роберт Дауни, Скарлетт Йоханссон нарын одууд тоглосон юм.
Гуравдугаар байрт “Бэтмен Супермэний эсрэг: Шударга ёсны босгон дээр” гэсэн кино орсон байна. Энд Генри Кавилл, Бен Аффлек, Эми Адамс нар тоглосон. Дөрөв ба тавдугаар байрт “Дедпул”, “Икс хүмүүс: Сайн муугийн шийдвэрлэх тулаан” гэсэн кинонууд оржээ.

“IMDb” сайтаар сардаа 250 сая хүн орж, тухайн үед гараад байгаа бүх л киноны талаар сэтгэгдэл, үнэлгээгээ үлдээдэг тул хамгийн баталгаатай эх сурвалж гэж үздэг. Ерөнхийдөө энэ жагсаалтаас үзвэл дэлхий даяар үзэгчид супер баатар ба супер хорон санаатнуудын адал явдлыг хамгийн ихээр сонирхдог болж таарлаа. Дэлхий даяар исламын шашны хэт явцуу үзэлтнүүдийн явуулж буй алан хядлагын давалгаа улам бүр газар авч байгаа, эрх баригчид энэ талаар тодорхой алхам хийхгүй байгаатай зэрэгцээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр болгон исламын явцуу үзэлтнүүдийн дайралт, алан хядах ажиллагаа зэргийн тухай бичиж буй. Энэ бүхэн нь нийлээд алан хядагч нартай холбоотой бүх асуудлыг нэг мөр шийдэж чаддаг супер баатрын эрэлтийг бий болгодог бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан