Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Ганжуур, Данжуур”-ын 268 ботийг хөрвүүлэн, хэвлэлд бэлтгэжээ

Их хөлгөн судар буюу “Ганжуур, Данжуур”-ыг кирилл бичигт буулгах ажлыг "Цогт цагийн хүрдэн" Соёлын төвөөс санаачлан, зургаан жилийн өмнөөс хөрвүүлэх ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ номын үйлийг барцад саадгүй бүтээх үүднээс буян их үйлдэх хэрэгтэй гэж үзэн төслийн хөрвүүлгийн багийн лам хуврагууд багш Г.Буяндэлгэрийн хамт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын гандан Дашдаржаалин хийдэд Жанрайсиг бурханы чилэн алжаах бясалгалыг гурван хоног үйлдэж, Майдарын чого хурж Майдар эргэх зан үйлийг сүсэгтэн олны хамт үйлдэж байсан билээ. Ямартай ч манж, төвд, хятад, монгол хэлийг сайн эзэмшсэн лам хуврагууд болон МУИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нарын хамтын бүтээл энэ оны зургадугаар сард дуусна гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж байсан ч өдгөө хөрвүүлгийн ажил 70 хувьтай явна.

 Монголчуудын соёлын их өв, шинжлэх ухааны гайхамшигт бүтээл болох их хөлгөнөө алдаагүй, зөв буулгах нь бидний гол зорилго хэмээн үзэж буй төслийн багийнхан өнөөдрийн байдлаар 268 ботийг хөрвүүлэн хянаж, хэвлэлд бэлтгэжээ. Энэхүү мэдээллийг хуваалцсан “Цогт цагийн хүрдэн”-ий хамт олон “Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч бидний номын нөхдийн мохошгүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хөрвүүлгийн ажил 70 хувьдаа хүрлээ. Сүжиг төгөлдөр сүсэгтэн олны маань сэтгэл зүтгэл, бодит туслалцаагаар 100 гаруй ботийг хэвлүүлж байна. Монголчуудын ерөөл буянаар энэ ном эргэлзээгүй бүтнэ хэмээн итгэнэм” хэмээсэн байв. 

“Ганжуур, Данжуур”-ын хөрвүүлэг нь нийлээд 340 орчим боть болох учиртай. Энэхүү их хөлгөн судрыг хятад, япон, монгол, төвд хэл дээр орчуулсан байдаг ч өөрсдийнхөө хэлээр бүрэн эхээр нь буулгасан нь зөвхөн Төвд, Монгол хоёр. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа нь энэ бөгөөд эхнийхийг нь XVI зуунд Лигдэн хааны зарлигаар “Ганжуур”-ыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг.

Харин энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичиг хоёроор буулгаж буй нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна. Мөн өнөө цагт шинэ бичгээр буулгасан “Ганжуур Данжуур”-ыг хүн бүхэн уншиж судлах боломжтой болсон нь нэг талаараа асар их буянтай ажил, нөгөө талаараа Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн асар том бүтээн байгуулалт, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлс юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан