БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Аавыгаа аврах гэж пикап машин өргөсөн 19 настай бүсгүй
19 настай охин нь өөрийг нь аврахын тулд яаж тэр машиныг өргөж чадсанд Шарлотта Хеффельдмайр охины эцэг өнөө хүртэл итгэж чадахгүй гайхдаг гэнэ. Шатаж байгаа машины дороос гарах ямар ч найдлага, боломж байхгүй байтал харин охин нь ёстой итгэмээргүй ер бусын хүч гарган машиныг өргөөд аавыгаа гаргаж авсан гэнэ.
Яг л кино шиг энэ үйл явдал Талархлын өдрийн дараахан болсон байна. Бүсгүйн эцэг Эрик Хеффельдмайер гараждаа пикап машинаа засаад доогуур нь орчихсон байтал, өргөгч нь мултраад машин өөрийг нь дарчихаж. Гай үүгээр дууссангүй, бензин асгарч гэнэт гал гарсан байна.
“Би машин дороо дээшээ хараад хэвтэж, тоормозоо янзалж байлаа. Гэтэл өргөгч домкрат мултарч машин яг миний мөрөн дээр дарчихсан. Тэгэж байтал бензин асгарч гал гарах нь тэр. За ингээд л эндээ үхэх нь дээ гэж бодож байсан. Азаар Шарлотта охин маань гэртээ байж таараад гүйж ирлээ. Ингээд л ямар хүч хаанаас нь гарсан юм, машиныг өргөж намайг гаргаж авсан” гэж тэр ярьжээ.
Харин Шарлотта охин нь “Би машиныг өргөх гэж оролдож байтал аав маань “Дахиад жаахан хүчил, миний охин чадна аа” гэсэн ингээд л надаас хүмүүн бусын хүч гарч нэг мэдэхэд л өргөчихсөн байсан” гэж ярьсан байна.
Тэр ч байтугай Шарлотта аавыгаа гаргаж авсны дараа шатаж байгаа машиныг гурван дугуйгаар нь гаражаас гаргаж аюулгүй газарт аваачсан гэнэ. Үүний дараа тэрээр буцаж гүйн галыг хамаагүй тархаахгүйн тулд гаражийн хаалгыг хаажээ.
“Газар авч байгаа түймрийг байшин руугаа оруулчихгүйн тулд машиныг гаражаас гаргасан. Гурван дугуйгаараа явсан мөр нь одоо хүртэл одоо асфальтан зам дээр байгаа. Энэ бүхнийг би ёстой зөнгөөрөө л хийсэн. Тэр үед би өөрийгөө супер баатар шигээр огтхон ч төсөөлөөгүй “ гэж Шарлотта ярьсан байна.
Шарлотта бүсгүй өнгөрсөн онд Мак-Лейне дэх дунд сургууль төгсөөд Агаарын цэргийн академид элссэн юм байна. Баатарлаг үйлсийн нь төлөө түүнийг орон нутгийн аврагчдын байгууллагын хүндэт шагналаар шагнажээ.
mundag ohin
19 настай охин нь өөрийг нь аврахын тулд яаж тэр машиныг өргөж чадсанд Шарлотта Хеффельдмайр охины эцэг өнөө хүртэл итгэж чадахгүй гайхдаг гэнэ. Шатаж байгаа машины дороос гарах ямар ч найдлага, боломж байхгүй байтал харин охин нь ёстой итгэмээргүй ер бусын хүч гарган машиныг өргөөд аавыгаа гаргаж авсан гэнэ. Яг л кино шиг энэ үйл явдал Талархлын өдрийн дараахан болсон байна. Бүсгүйн эцэг Эрик Хеффельдмайер гараждаа пикап машинаа засаад доогуур нь орчихсон байтал, өргөгч нь мултраад машин өөрийг нь дарчихаж. Гай үүгээр дууссангүй, бензин асгарч гэнэт гал гарсан байна.
“Би машин дороо дээшээ хараад хэвтэж, тоормозоо янзалж байлаа. Гэтэл өргөгч домкрат мултарч машин яг миний мөрөн дээр дарчихсан. Тэгэж байтал бензин асгарч гал гарах нь тэр. За ингээд л эндээ үхэх нь дээ гэж бодож байсан. Азаар Шарлотта охин маань гэртээ байж таараад гүйж ирлээ. Ингээд л ямар хүч хаанаас нь гарсан юм, машиныг өргөж намайг гаргаж авсан” гэж тэр ярьжээ.
Харин Шарлотта охин нь “Би машиныг өргөх гэж оролдож байтал аав маань “Дахиад жаахан хүчил, миний охин чадна аа” гэсэн ингээд л надаас хүмүүн бусын хүч гарч нэг мэдэхэд л өргөчихсөн байсан” гэж ярьсан байна.
Тэр ч байтугай Шарлотта аавыгаа гаргаж авсны дараа шатаж байгаа машиныг гурван дугуйгаар нь гаражаас гаргаж аюулгүй газарт аваачсан гэнэ. Үүний дараа тэрээр буцаж гүйн галыг хамаагүй тархаахгүйн тулд гаражийн хаалгыг хаажээ.
“Газар авч байгаа түймрийг байшин руугаа оруулчихгүйн тулд машиныг гаражаас гаргасан. Гурван дугуйгаараа явсан мөр нь одоо хүртэл одоо асфальтан зам дээр байгаа. Энэ бүхнийг би ёстой зөнгөөрөө л хийсэн. Тэр үед би өөрийгөө супер баатар шигээр огтхон ч төсөөлөөгүй “ гэж Шарлотта ярьсан байна.
Шарлотта бүсгүй өнгөрсөн онд Мак-Лейне дэх дунд сургууль төгсөөд Агаарын цэргийн академид элссэн юм байна. Баатарлаг үйлсийн нь төлөө түүнийг орон нутгийн аврагчдын байгууллагын хүндэт шагналаар шагнажээ.
0 Сэтгэгдэл
2016.12.19
























