“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн нүүрсний зах зээлийн талаар тайлан нийтэлжээ
Б.СУВД
Олон улсын эрчим хүчний агентлаг өчигдөр дэлхийн нүүрсний талаар шинэ тайлангаа гаргажээ. Тайланд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, Хятад, АНУ-ын эрэлт хэрэгцээ буурч байгаа зэрэг шалтгааны улмаас ирэх таван жилд дэлхийн нүүрсний эрэлт удааширна гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг “Хятадад эдийн засгийн өсөлтийн шинэ загвар, нүүрсээ төрөлжүүлэхээс үүдэлтэй бүтцийн шинэчлэлийн улмаас ирэх таван жилд нүүрсний эрэлт хэрэгцээ буурч, удааширна” гэжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс агаарын бохирдлыг шийдвэрлэх, илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж нүүрсний хэрэглээгээ багасгаж эхэлсэн билээ.
Тус улсын нүүрсний эрэлт 2014 онд 2896 тэрбум тонн байсан бол 2021 онд 2816 тэрбум тонн болж буурах төсөөлөлтэй байгаа аж. Харин дэлхийн нүүрсний эрэлт хэрэгцээ сүүлийн олон арван жилд анх удаа буурч 5636 тэрбум тонн болсон бол 2021 онд 5400 тонн болж буурах хүлээлттэй байгааг тайланд онцолжээ.
Гэхдээ Олон улсын эрчим хүчний агентлагийн эрчим хүчний зах зээлийн хэлтсийн захирал Кэйсүкэ Садамори “Агаарын чанар, нүүрстөрөгчийн бохирдол зэрэг шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт хэрэгцээ буурах хандлагатай болж ирсэн. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хүн ам, хөгжиж буй эдийн засагтай Азийн орнууд хямд, аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийг хайж байна. Энэ нь нүүрсний эрэлтийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна” гэжээ. Хэдий Хятад улсын нүүрсний эрэлт хэрэгцээ буурах ч, Энэтхэгийн нүүрсний эрэлт хэрэгцээ огцом өсч, 2021 онд таван хувиар нэмэгдсэн байх хандлагатай байгаа аж. Гэхдээ тайланд дурдсанаар ирэх таван жилд Хятад улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч хэвээр байх аж.
Түүнчлэн БНХАУ нүүрсний хэрэглээ болон нийлүүлэлтээ огцом бууруулснаас үүдэлтэйгээр Ази-Номхон далайн бүс нутаг болон Европт нүүрсний эрэлт нэмэгдсэн нь 2016 онд нүүрсний үнэ эргэн сэргэх нөхцөл болжээ. Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд “Ирэх жил эрчим хүчний нүүрсний үнэ буурах ч, үүний дараагаас эхлэн 2021 он хүртэл харьцангуй тогтвортой байна” гэжээ.
Хятадын хэрэглээ 2896 тэрбум тонн гэв үү? Сая тонн байлгүй дээ.
Б.СУВДОлон улсын эрчим хүчний агентлаг өчигдөр дэлхийн нүүрсний талаар шинэ тайлангаа гаргажээ. Тайланд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, Хятад, АНУ-ын эрэлт хэрэгцээ буурч байгаа зэрэг шалтгааны улмаас ирэх таван жилд дэлхийн нүүрсний эрэлт удааширна гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг “Хятадад эдийн засгийн өсөлтийн шинэ загвар, нүүрсээ төрөлжүүлэхээс үүдэлтэй бүтцийн шинэчлэлийн улмаас ирэх таван жилд нүүрсний эрэлт хэрэгцээ буурч, удааширна” гэжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс агаарын бохирдлыг шийдвэрлэх, илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж нүүрсний хэрэглээгээ багасгаж эхэлсэн билээ.
Тус улсын нүүрсний эрэлт 2014 онд 2896 тэрбум тонн байсан бол 2021 онд 2816 тэрбум тонн болж буурах төсөөлөлтэй байгаа аж. Харин дэлхийн нүүрсний эрэлт хэрэгцээ сүүлийн олон арван жилд анх удаа буурч 5636 тэрбум тонн болсон бол 2021 онд 5400 тонн болж буурах хүлээлттэй байгааг тайланд онцолжээ.
Гэхдээ Олон улсын эрчим хүчний агентлагийн эрчим хүчний зах зээлийн хэлтсийн захирал Кэйсүкэ Садамори “Агаарын чанар, нүүрстөрөгчийн бохирдол зэрэг шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт хэрэгцээ буурах хандлагатай болж ирсэн. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хүн ам, хөгжиж буй эдийн засагтай Азийн орнууд хямд, аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийг хайж байна. Энэ нь нүүрсний эрэлтийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна” гэжээ. Хэдий Хятад улсын нүүрсний эрэлт хэрэгцээ буурах ч, Энэтхэгийн нүүрсний эрэлт хэрэгцээ огцом өсч, 2021 онд таван хувиар нэмэгдсэн байх хандлагатай байгаа аж. Гэхдээ тайланд дурдсанаар ирэх таван жилд Хятад улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч хэвээр байх аж.
Түүнчлэн БНХАУ нүүрсний хэрэглээ болон нийлүүлэлтээ огцом бууруулснаас үүдэлтэйгээр Ази-Номхон далайн бүс нутаг болон Европт нүүрсний эрэлт нэмэгдсэн нь 2016 онд нүүрсний үнэ эргэн сэргэх нөхцөл болжээ. Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд “Ирэх жил эрчим хүчний нүүрсний үнэ буурах ч, үүний дараагаас эхлэн 2021 он хүртэл харьцангуй тогтвортой байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
2016.12.14
























