Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Д.Амарбаясгалан МАН-ын генсек, Ц.Бат-Энх нарийн бичгийн дарга боллоо

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, бүтцийн асуудал хэлэлцсэн юм. Ерөнхий нарийн бичгийн даргад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Амарбаясгалан нарыг нэр дэвшин өрсөлдөнө гэдэг мэдээлэл гарсан. Гэхдээ Бага хурлаар өнгөрсөн зургадугаар сараас хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Д.Амарбаясгаланг жинхэлэхээр болжээ. Харин нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүг МАН-ын дарга нэр дэвшүүлсэн байна. Заалнаас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нарыг нэр дэвшүүлж. Санал хураалтаар Ц.Бат-Энх олонхийн санал авч нарийн бичгийн дарга боллоо.
Д.Амарбаясгалан нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 2009-2012 онд МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008 оноос хойш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр, 2012 оноо хойш НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм.

Ц.Бат-Энх нь 2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн дүү нь. 2012 он хүртэл тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байжээ.

0 Сэтгэгдэл