Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Л.Болд, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.12.05/ хүргүүлжээ.

Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби бүлгийг байгуулж ажиллахаар санал нэгджээ.
Тус лобби бүлэг нь цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхи, үр өгөөжийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл